Олон улсын математикийн 51 дэх удаагийн олимпиад энэ сарын 7-10-ны өдрүүдэд Казахстан улсад амжилттай болж өнгөрлөө. Дэлхийн олон орны шилдэг математикчид өрсөлдсөн тус олимпиадад манай улсаас зургаан сурагч оролцож, Улаанбаатар хотын Нэгдүгээр дунд сургуулийн 11-р ангийн сурагч Ц.Ивээл, “МонТурк” сургуулийн сурагч н.Лувсанбямба нар хүрэл медаль хүртэж, олон улсын тавцанд өндөр амжилт гаргалаа. Олимпиадад оролцсон манай бусад дөрвөн сурагч шагналт байрт шалгарсан байна.
С.Цэлмэг.
С.Цэлмэг.