Б.Муррей эхний тоглолтдоо хожил авлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Б.Муррей эхний тоглолтдоо хожил авлаа

Б.Муррей эхний тоглолтдоо хожил авлаа

Хойд Америкийн ҮХЛ-н Анахайм Дакс баг Филдельфи Флайрс багтай хийсэн тоглолтын дараа дасгалжуулагч Р.Карлайлыг ажлаас нь чөлөөлж багийн ерөнхий менежер Б.Муррей ажлыг нь хийж байгаа. Б.Муррей 2008 оноос хойш Анахайм Дакс багийн ерөнхий менежерээр ажиллаж байгаа ба дараагийн дасгалжуулагч ирэх хүртэл багаа удирдана. Тэгвэл өөрийн шийдвэрээр дасгалжуулагчаа явуулсан Б.Муррей багаа удирдан оролцсон эхний тоглолтоо өнөө өглөө Ванкувер Кэнайкс багийн эсрэг хийж 1-0 харьцаатай хожлоо. Ямартаа ч Б.Муррей багийнхаа 7 дараалан хожигдоод байсан хожигдлын цувралыг зогсоов.

Лигийн хүчирхэг багуудын нэг Анахай Дакс баг энэ улиралд Б.Карлайлын удирдлага дор 56 тоглолт хийснээс 22 хожил авч ердөө 51 оноотой Өрнөд бүсийн хүснэгтийн 14-рт бичигдэж байгаа. Хүснэгтийн доороосоо 2-т байгаа боловч плэй-офф тийм ч хол биш байгаа. Учир нь Өрнөд бүсийн багуудын оноо ойрхон байгаа бөгөөд улирлын тоглолт дуусах хүртэл багуудын дунд өрсөлдөөн ширүүн болно.

Өнөөдөр бас нэгэн сонирхолтой тоглолт Хойд Америкийн мөсөн талбайд болсон. Энэ бол С.Кросби болон залуу тоглогч К.МкДэвид нарын тулаан байлаа. Гэхдээ энэ тоглолт туршлага, ур чадвар илүү С.Кросбигийн багийн ялалтаар өндөрлөжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж