Я.Антетокумпо: Би ДАШТ-д шигшээ багтайгаа хамт оролцохыг хүсэж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Я.Антетокумпо: Би ДАШТ-д шигшээ багтайгаа хамт оролцохыг хүсэж байна

Я.Антетокумпо: Би ДАШТ-д шигшээ багтайгаа хамт оролцохыг хүсэж байна

Энэ 2019 онд зохион байгуулах спортын хамгийн том үйл явдал бол ирэх 8 сарын 31-д эхлэх сагсан бөмбөгийн ДАШТ байх юм. Сагсан бөмбөгийн ДАШТ бол 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг том тэмцээн юм.

Тэгвэл энэ тэмцээнд НБА-н супер од Я.Антетокумпо шигшээ багийнхаа хамтаар оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Яннис хамгийн сүүлд шигшээ багтайгаа 2016 оны олимпийн наадмын эрхийн төлөөх тоглолтонд оролцсон. Италийн Турин хотноо болсон Риогийн олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнд оролцохдоо тус тэмцээний шилдэг тоглогч болсон ч шигшээ баг нь олимпийн наадамд оролцож чадаагүй.

Милоуки Бакс багийн 24 настай Грек тоглогч 2 сарын 4-нд Брүүклин Нэтс багийг хожсон тоглолтын дараа ярилцлага өгөхдөө шигшээ багийнхаа хамт ДАШТ-д оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрээр “би шигшээ багтайгаа Хятадад байхыг хүсэж байна. Үүний тулд улирлыг бэртэл гэмтэлгүй өндөрлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. ДАШТ-д оролцохын тулд эрүүл байх нь маш чухал” хэмээн ярьжээ.

Яннис Грекийн шигшээ багтаа 2014 оноос тоглож байгаа бөгөөд 2014 оны ДАШТ-д анх оролцож байсан. Шигшээ багийнхаа хамт оролцсон анхны ДАШТ-дээ Яннис 6.3 оноо, 4.3 самбар дундажлаж 45.8%-тай довтолгоо гүйцэтгэсэн байдаг. Одоо түүний хувьд ид насан дээрээ ирж байгаа тул шигшээ багийнхаа хамтаар өндөр амжилт үзүүлж 2006 онд анх нарынхаа бүтээж байсан амжилтыг давтахыг хүсэж байгаа нь дамжиггүй юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж