Жолоог нь сул тавьсан доллар | News.MN

Жолоог нь сул тавьсан доллар

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Жолоог нь сул тавьсан доллар

Жолоог нь сул тавьсан доллар

Ноён “ногоон”-ны төгрөгтэй харьцах ханш сүүлийн хэдэн сарын турш тасралтгүй чангарч, өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2632 төгрөгтэй тэнцээд байна. Монголбанкнаас ам.долларын өсөлтийн талаар "Дан ганц манай улсын асуудал биш болсон. Дэлхий даяар ханш өсөж байна. 174 оронд судалгаа хийж үзэхэд 142 улсад ханшийн өсөлт гарсан.  Бид боломжоороо интервенц хийж байгаа" гэсэн тайлбар хэлж буй. Монголчуудын худалдаа үйлчилгээ хийдэг гол хоёр мөнгөн тэмдэгтийн монгол төгрөгтэй харьцах ханш өссөнөөс бараа үйлчилгээний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр.  Мөн иргэдийн худалдан авах чадвар муудаж, айл өрхийн амьжиргаа доройтсоор байгааг хэн хүнгүй хэлж байна.

Бид сурвалжлага хийхээр 17.00 цагийн үед валют арилжааны “Найман шарга” захыг зорилоо. Тус төвийн хамгийн захын валют арилжааны хэсэгт ороход 40  гаруй насны хоёр эрэгтэй ажилтан байх  бөгөөд нэг ч үйлчлүүлэгч байсангүй.  Тэд энд өдөржингөө зогсож байгаа ч жирийн өдрүүдийнхээс хөл хөдөлгөөн, арилжаа наймаа муу байгаа гэсээр угтлаа. Учир нь цагаан сарын бэлтгэл ажилд хамаг мөнгөө зарцуулсан  иргэд энэ газрыг зорих нь ховорджээ.

Тэднээс ам.долларын ханшийн  талаар лавлахад “Намар хүүхдүүдийн хичээл орох, эсвэл цагаан сарын өмнө ам.долларын ханш өсдөг. Энэ жилийн хувьд энэ жишгээр өссөн ч сүүлийн хэд хоног ам.долларын ханш харьцангүй тогтворжлоо. Үүнтэй холбоотойгоор ам.доллар арилжих хүн ховор байна. Иргэд ханш буурахыг хүлээж байгаа байх” гэсэн юм.

Найман шарга”валютын зах дээр ам.долларыг 2632  төгрөгөөр авч, 2635 төгрөгөөр худалдаалж байна. Валют арилжааны бусад хэсгээр ороход иргэд ихэвчлэн төгрөгийг юань болгох ч ам.доллар арилжиж буй нэг ч хүнтэй таарсангүй.

Ченжүүдийн ярьж буйгаар "Валютын ханшийг ченжүүд өсгөдөг гэсэн ойлголт байхгүй. Бид Монголбанк, арилжааны банкуудын ханшийг харж хэлбэлзүүлдэг. Хамгийн эхлээд л арилжааны банкууд л ханш нэмдэг гэж байсан юм. Энэ үеэр тус  захын ченж С.Эрдэнэбатаас зарим асуултад хариулт авлаа. Түүний хувьд ам.долларын ханшийн өсөлтийг   зөрүү гаргаж авах гээд л байгаа юм биш үү?  гэсээр яриагаа эхэллээ.

-Ам.долларын ханш өслөө бэлэн мөнгөө валют болгоод, хадгалчихъя гэх хүмүүс байна. Ханш цаашид хэр байх бол ?

-Нэг хэсэгтээ ханш өсөх байх. Гэхдээ барьцгүй шүү дээ. Ингэж их эргэлдүүлдэг бид л ашиг олох гэж хэцүүдэж байхад. Жирийн иргэд мөнгөө валют болгох нь оновчгүй. Түүний оронд хэзээд үнээ алдахгүй үл хөдлөх зэрэг хөрөнгө болгосон нь илүү ашигтай байдаг юм. Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ ханш, нефтийн үнэ өсөхөд валют өснө. Улстөрийн байдал тогтворгүй байх тусам ханш савлана.

-Хүмүүсийн хөл хөдөлгөөн хэр их байна вэ?

-Уг нь  ганц хоёр ирэх л юм. Доллар байна уу? Энд байна гэж байна гээд л сураглаад ирнэ. Хэлсэн үнийг сонсоод гайхаад буцчих юм. Биднийг л луйвар хийх гээд байна гэж бодоод байна уу? Мэдэхгүй. Ирчхээд л үнийг нь сонсоод буцаад явчих юм байна шүү дээ. Мэдээж авах ч хүмүүс цөөнгүй байгаа ч арилжаа наймаа муу л байна.

Зарим ченжүүд “Ам.долларын ханш өссөн, улстөрийн тогтворгүй байдал ханшийн савлагаанд нөлөөлсөн гэдгийг мэдээлэхгүй байвал сайн байна. Хэвлэлээр мэдээлэл гараад эхлэхээр, ханшид зохицуулалт хийгээд, бидний тооцоолсон үнэ өөрчлөгдөнө, ер нь дэмий” гэж байв.

Улирлаас шалтгаалан Монгол Улсын импортын хэмжээ хэлбэлзэлтэй байдаг. Тухайлбал, тэмдэглэлт баяруудын өмнө импорт эрс нэмэгддэг. Өнгөрсөн наймдугаар сард л гэхэд 2450 төгрөг байсан ам.долларын ханш хичээлийн шинэ эхлэхтэй холбоотойгоор импортын хэмжээ өсөхөд даган нэмэгдсэн юм. Түүнчлэн АНУ, БНХАУ-ын хооронд болж буй "худалдааны дайн"-тай холбоотойгоор дэлхий нийтэд ам.долларын ханш чангарч байгаа нь ч Монгол Улсад ч мөн адил нөлөөлсөн хэмээн судлаачид ярьж буй.  170 орны 52.4 хувийнх нь мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш дөрвөн хувиар буурсан  үзүүлэлт хүртэл гарчээ.

ХУДАЛДААНЫ ГОЛ ТҮНШ БОЛОХ БНХАУ-ЫН ЮАНЬТАЙ ХАРЬЦАХ ТӨГРӨГИЙН ХАНШ ЧАНГАРСАН

Ам.долларын ханш   чангарч байгаа шалтгааныг Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Г.Бумчимэг тайлбарлахдаа "Өнгөрсөн 2018 оны есдүгээр сард ам.долларын ханш 2464 орчим төгрөгтэй тэнцэж байсан. Өнөөдрийн байдлаар 2631  төгрөгтэй тэнцэж байна. Харин манай улсын худалдааны гол түнш болох БНХАУ-ын юаньтай харьцах төгрөгийн ханш чангарсан. Өнөөгийн нөхцөлийг харвал манай улсын голлох түүхийн эдийн үнэ өмнөх онтой харьцуулахад тийм ч сайн биш байна. Жишээлбэл, зэсийн үнэ өмнөх оны есдүгээр сард 6570 орчим ам.доллар байсан бол одоо 6000 ам.долларт хүрсэн байна.  Тэгэхээр ирээдүйд экспортын орлого буурна гэж үзвэл бид импортоо бууруулж, экспортоо өсгөх шаардлагатай” гэв.

Дараа нь бид иргэдээс ам.долларын өсөлтийн талаарх санал бодлыг нь сонссон юм. Тэдний хувьд ам.долларын ханш өссөнтэй холбоотой хамгийн түрүүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэдгийг хэлж байлаа.

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ӨС­С­ӨНӨӨС БОЛЖ, ТӨГРӨГ ҮНЭ­ГҮЙ БОЛООД БАЙНА

Иргэн О.Амар-Эрдэнэ "Баячууд дотооддоо Мон­гол­банкинд  юм уу мон­голд байгаа санхүүгийн байгууллагууд­даа мөнгө хадгалахгүй бай­на. Тэд мөнгөө гадагш нь аваа­чиж хөрөнгө болгоод цар­цаагаад байна. Үүнээс болж ам.дол­ларын ханш өссөн байх гэж би боддог. Ам.долларын ханш өссө­нөөр миний амьдралд үнэхээр их нөлөөлж байна. Жишээ нь мөнгө нь ховордож байна. Аж­лын хөлс нь бага хүмүүс өдөр тутам ямар хоол хүнс идэж, яаж хувцаслаж амьдрахаа мэдэхгүй хэцүү болж.

Хувиараа бага зэр­гийн бизнес эрхэлдэг  хүмүүс ба­раа, бүтээгдэхүүн, туслах ма­­­те­риалаа урдаас оруулж ирэх гэхээр ам.долларын ханш өс­с­өнөөс болж, төгрөг үнэ­гүй болоод байна"

ХӨР­СӨНД БУУХ ЗҮЙЛ ХИЙХГҮЙГЭЭС Л ӨНӨӨДРИЙН ЭНЭ НӨХЦӨЛ БАЙ­ДАЛ ҮҮССЭН

Иргэн  Э.Сүхбаатар "Ам.долларын ханш өсч бай­гаа нь мэдээж хүмүүсийн амьд­ралд их нөлөөлж, хүндрэлтэй болж байна. Яагаад гэ­хээр өнөөдөр валю­тийн үнэ өсч төгрөгийн ханш унас­наас ийм зүйл болж байна. Үүнийг төр засаг зохи­цуулж байгаа мэтээр ярих ч амьд­рал дээр хэрэгжсэн зүйл алга. Тэд тэнгэрийн зүйл ярьж, хөр­сөнд буух зүйл хийхгүйгээс л өнөөдрийн энэ нөхцөл бай­дал үүссэн"

МӨР БҮТЭН ЯВАХ ГЭХЭЭР ЯАХ АРГАГҮЙ ХАВЧИЛГАД ОРООД БАЙНА

Иргэн Д.Саран: "Яах вэ ам.долларын ханш өс­­сөн ч бидэнд нэг их мэдрэг­дэх­­­гүй бол хамаа алга. Гэтэл ам.дол­­лар багаар өссөн ч бидэнд хүнд тусч байна. Хамгийн гол нь ам.дол­ла­рын ханш өсөхөөр бүх юм­ны үнэ дагаад өсч байна. Тэ­гэхээр хүний амьдралд нө­лөө­лөлгүй яах вэ. Жишээ нь одоо би л гэхэд тэтгэврийн нас болоогүй гээд тэтгэвэрт га­раа­гүй энд юм зараад сууж бай­на.

Бараагаа авах гэхээр юм­ны үнэ нь өссөн хэцүү л бо­лох жишээтэй. Төрөөс надад ажил олж өг, ажлын байр алга гэж би яриагүй. Өөрийн хүчээр ажил­лаж, хөдөлмөрлөж, мөр бүтэн явах гэхээр яах аргагүй хавчилгад ороод байна. Ир­гэдийн худалдан авах чадвар ч маш муудсан"

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Др 2019-02-15 139.5.216.76

Гарчигаа зөв өгч сурмаар юм хэзээ доллар монголоос хамаардаг болцын ТТ мөнгө тараах юм бол бүүр балрах юм бн лда

Avatar

ner 2019-02-15 202.55.191.130

hedhen hun bayajih argaa mun oljee

Avatar

Зочин 2019-02-15 182.160.37.136

Миеэгийн Энхболдын томилсон Mонгол улсад хамгийн их гай тарьсаар ирсэн нөхөр бол Mонголбанкны ерөнхийлөгч баяртсайхан! Түүнийг тэргүүн ээлжинд зайлуулахгүй бол энэ шар сэмжилсэн хар өвгөн төв банкиндаа урьдын 2 хөгшин болон одоогийн нялх амрагуудаа захирал болгож шившгээ тарьж яваа гэсэн шүү. Амрагууд нь захирлууд байхаар яаж энэ төв банк өөдлөх вэ, тэгээд л ханшаа тавьж туусан биз!!! тиймээс баяртсайхан гэгчийг захирлуудынх багтай нь хамт эн тэргүүнд зайлуулж төв банкийг avray

Avatar

Зочин 2019-02-15 182.160.37.136

Миеэгийн Энхболдын томилсон Mонгол улсад хамгийн их гай тарьсаар ирсэн нөхөр бол Mонголбанкны ерөнхийлөгч баяртсайхан! Түүнийг тэргүүн ээлжинд зайлуулахгүй бол энэ шар сэмжилсэн хар өвгөн төв банкиндаа урьдын 2 хөгшин болон одоогийн нялх амрагуудаа захирал болгож шившгээ тарьж яваа гэсэн шүү. Амрагууд нь захирлууд байхаар яаж энэ төв банк өөдлөх вэ, тэгээд л ханшаа тавьж туусан биз!!! тиймээс баяртсайхан гэгчийг захирлуудынх багтай нь хамт эн тэргүүнд зайлуулж төв банкийг манан-гaas avaray

Avatar

Зочин 2019-02-15 182.160.37.136

Миеэгийн Энхболдын томилсон Mонгол улсад хамгийн их гай тарьсаар ирсэн нөхөр бол Mонголбанкны ерөнхийлөгч баяртсайхан! Түүнийг тэргүүн ээлжинд зайлуулахгүй бол энэ шар сэмжилсэн хар өвгөн төв банкиндаа урьдын 2 хөгшин болон одоогийн нялх амрагуудаа захирал болгож шившгээ тарьж яваа гэсэн шүү. Амрагууд нь захирлууд байхаар яаж энэ төв банк өөдлөх вэ, тэгээд л ханшаа тавьж туусан биз!!! тиймээс баяртсайхан гэгчийг захирлуудынх багтай нь хамт эн тэргүүнд зайлуулж төв банкийг манан-гаас чөлөөлье

Avatar

Зочин 2019-02-15 202.72.245.124

Төгрөг жолоогүй унаж байна гэж гарчигаа солиоч

Avatar

Зочин 2019-02-15 64.119.19.172

Долларын жолоог сул тавьсан юм бишээ, төгрөгийн сулралыг сул тавьсан юм!!!! АНУ-ын (дэлхийн) валютыг бид яаж захирч удирдах юм бэ??? Бичиж байгаа юмныхаа наад захын утгыг бага ч гэсэн бодож бичиж бай л даа!!!! Арай дэндүү юм!!!!!

Avatar

Зочин 2019-02-15 182.160.37.136

Миеэгийн Энхболдын томилсон Mонгол улсад хамгийн их гай тарьсаар ирсэн нөхөр бол Mонголбанкны ерөнхийлөгч баяртсайхан! Түүнийг тэргүүн ээлжинд зайлуулахгүй бол энэ шар сэмжилсэн хар өвгөн төв банкиндаа урьдын 2 хөгшин болон одоогийн нялх амрагуудаа захирал болгож шившгээ тарьж яваа гэсэн шүү. Амрагууд нь захирлууд байхаар яаж энэ төв банк өөдлөх вэ, тэгээд л ханшаа тавьж туусан биз!!! тиймээс баяртсайхан гэгчийг захирлуудынх багтай нь хамт эн тэргүүнд зайлуулж төв банкийг аврая!

Avatar

Зочин 2019-02-15 182.160.37.136

Миеэгийн Энхболдын томилсон Mонгол улсад хамгийн их гай тарьсаар ирсэн нөхөр бол Mонголбанкны ерөнхийлөгч баяртсайхан! Түүнийг тэргүүн ээлжинд зайлуулахгүй бол энэ шар сэмжилсэн хар өвгөн төв банкиндаа урьдын 2 хөгшин болон одоогийн нялх амрагуудаа захирал болгож шившгээ тарьж яваа гэсэн шүү. Амрагууд нь захирлууд байхаар яаж энэ төв банк өөдлөх вэ, тэгээд л ханшаа тавьж туусан биз!!! тиймээс баяртсайхан гэгчийг захирлуудынх багтай нь хамт эн тэргүүнд зайлуулж төв банкийг авраяа

Avatar

Зочин 2019-02-15 182.160.37.136

Миеэгийн Энхболдын томилсон Mонгол улсад хамгийн их гай тарьсаар ирсэн нөхөр бол Mонголбанкны ерөнхийлөгч баяртсайхан! Түүнийг тэргүүн ээлжинд зайлуулахгүй бол энэ шар сэмжилсэн хар өвгөн төв банкиндаа урьдын 2 хөгшин болон одоогийн нялх амрагуудаа захирал болгож шившгээ тарьж яваа гэсэн шүү. Амрагууд нь захирлууд байхаар яаж энэ төв банк өөдлөх вэ, тэгээд л ханшаа тавьж туусан биз!!! тиймээс баяртсайхан гэгчийг захирлуудынх багтай нь хамт эн тэргүүнд зайлуулж төв банкийг аврая!'!

Avatar

Зочин 2019-02-15 59.153.84.194

Доллар яагаа ч үгүй ш дээ. Монгол мөнгөний ханш л унаад байгаа ш дээ. Э. Бурам годон гуталт аа…

Avatar

MGL 2019-02-15 103.229.178.2

Популистуудыг толгой дээрээ залчихсан улсад ямар ч найдвар байхгүй ш дээ

Avatar

Зочин 2019-02-15 66.181.160.119

Лу Болдын Богд банк хар захад их хэмжээний мөнгөөр тоглолт хийх,ашиг олох эрхээ жагсаал хийж МАНАН гээчтэй тэмцсэний хүчинд олж авсан.монголбанкиндаа салаавч өгөх ч эрхтэй 2020 он хүртэл.38 тэрбумийг авсан шалтгаанийг судлахад тодорхой бгаа.

Avatar

G 2019-02-15 66.181.191.241

Хүүк, Hurlee 2 ene hanshnii usultuu butsaaj buulgaachee mungu hevleed mungu uneguideed utgaa aldaj bna. Ungursun 7 sard yuan 350 bsan odoo 389,3 bna. Ta 2 ajlaa hiine uu.

Avatar

зочин 2019-02-15 66.181.168.199

Доллар 1300-1400 тай байхад авч байсан цалин өнөө хүртэл нэмэгдээгүй.2635 хүрчихээр одоо цалин бол юу ч биш бараг цаас болсон нь мэдрэгдээд удаж байна.Венесуэлийн араас их л хурдтай явж байна.

Avatar

K 2019-02-15 202.126.88.41

Battulga hurelsuh hoyorin atman zan dollarin hanshind nolooloh u

Avatar

K 2019-02-15 202.126.88.41

Bayarsaihan hurelbaatar hoyor hotoltsood b** dollariin hanshiig barisangui dollariin oroh ursgaliig nemeh tal deer yu ch hiisengui

Avatar

Зочин 2019-02-15 202.126.88.41

Bayarsaihan hurelbaatar hoyor hotoltsood b** dollariin hanshiig barisangui dollariin oroh ursgaliig nemeh tal deer yu ch hiisengui

Avatar

Зочин 2019-02-15 202.9.44.133

2016 онд доллар 1950 төгрөг байхад Монгол банкны долларын нөөц 1 тэрбум доллар, Улсын төсөв 2 их наядын алдагдалтай гадаад худалдаа хасах байлаа. 2019 онд Монгол банкны долларын нөөц 3 тэрбум доллар, Улсын төсөв 12 тэрбум төгрөгийн ашигтай, гадаад худалдааны тэнцэл боломжийн байхад 1 доллар 2630 болж байна Энэ зах зээл мөн үү Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайд нараас асууя

Avatar

Зочин 2019-02-15 202.21.96.212

Үүнийг Баяртсайхан, Хүрэлбаатарын алдаа гэхээс өөр юу гэхэв?

Avatar

Зочин 2019-02-15 202.170.68.162

2016 онд долларын нөөц 1.3 тэрбум байхад ханш 1980 байж. Одоо долларын нөөц 3.5 тэрбум болоход ханш 2640? Энэ юуг харуулж байна вэ? Одоогийн Төв банк, Засгийн газар ажлаа хийж мэдэхгүй байна гэсэн үг.

Avatar

Зочин 2019-02-15 66.181.191.241

Bayartsaihan gej 8 shargiin chenj Mongol bankiig udirdaj bnaa medeh bga yum alga chadah yum alga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж