ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг нэр дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг нэр дэвшүүлжээ

ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг нэр дэвшүүлжээ

Монгол  Улсын Ерөнхийлөгчийг зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр ажилд томилсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр чөлөөлсөн. Харин одоо ЗХЖШ-ын даргын үүргийг  Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат орлож байгаа билээ. ЗХЖШ-ын даргыг хэзээ томилох, ямар хүн томилох вэ гэдэг  хүлээлт үүсээд байгаа. Тэгвэл  ЗХЖШ-ын даргад хошууч, генерал А.Ганбатыг нэр дэвшүүлэх саналыг Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д хүргүүлжээ. Мөн АТГ-т хоёрдугаар сарын 2-ны өдөр Ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаарх лавлагааг нь авсан байна. Тиймээс түүнийг томилох асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл байна. Ерөнхийлөгчийн зүгээс  ч ээлжит бус чуулганаар ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэхийг “үүрэгдсэн” гэх.  А.Ганбатын талаар хэвлэлийн хуудаснаа олон мэдээлэл бий. Тухайлбал, 2010 онд ЗХЖШ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа ОХУ-ын Анагаахын сургуульд сурдаг хүүгээ Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123-р ангид ажилладаг мэтээр баримт бүрдүүлж, цалинжуулдаг байсан, БНХАУ-д сурдаг хүүг нь мөн Зэвсэгт хүчний өөр нэгэн ангиас цалинжуулдаг гэсэн хэрэгт буруутгаж байсан бөгөөд тэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

ХОШУУЧ ГЕНЕРАЛ АЮУШИЙН ГАНБАТ ГЭЖ ХЭН БЭ?

  • 1962 онд Улаанбаатар хотод төрсөн
  • 1969-1979 онд Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын нэрэмжит арван жилийн хоёрдугаар дунд сургууль
  • 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль
  • 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи
  • 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи
  • 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн.

Зэвсэгт хүчинд 1979-2010 онд алба хааж байсан. Энэ хугацаанд Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч, БХЯ-ны 7 дугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын I орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч, ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч-хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын Тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байжээ. А.Ганбатад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртээжээ.

СОНИРХУУЛАХАД, 2018 оны нэгдүгээр сарын 22-ний өдөр А.Ганбат нь “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж байжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж