Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,  албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, аюулт үзэгдлийн үед салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд аймгийн цэргийн хүрээний байгууллагын удирдлагууд, Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах анги, Дархан сум дахь Гал түймэр унтраах, аврах 22, 54 дүгээр анги, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Хэв журам сахиулах алба, Эрүүл мэндийн алба, Улаан загалмайн хорооны ажилтан, алба хаагч нарыг хамруулсан байна.

Энэ үеэр нуурын гүнд автомашинтай осолдсон нэрвэгдэгчдийг татан гаргаж эмнэлгийн  болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх дадлагыг  хамтран гүйцэтгэлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж