Улаанбаатарт түр зуурын бороо орно

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт түр зуурын бороо орно

Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар үүлэрхэг, түр зуурын дуу цахилгаантай  бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-30 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж