ЖДҮЧИД жижиг асуудал болчихсон уу?

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

ЖДҮЧИД жижиг асуудал болчихсон уу?

ЖДҮЧИД жижиг асуудал болчихсон уу?

Олон зуун жижиг дунд үйлдвэрлэгчийн боломжийг хулгайлж, албан тушаалаа урвуулан  ашиглаж ЖДҮ авсан гишүүдийн дуулиан М.Энхболдын огцролт, сар шинийн баярт дарагджээ. Уг нь У.Хүрэлсүх эхлээд жаран тэрбумынхныг дараа нь ЖДҮчидтэй хариуцлага тооцох тухай ярьж байсан ч харамсалтай нь, "манай талын хулгайч" жижиг асуудал болоод хар массынхаа тархийг угаачихсан гэлтэй.

ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь өөрийнхөө хамаарал бүхий болон эхнэр хүүхэд, аав ээжийнхаа компанид олон зуун сая, тэрбум төгрөгийн зээл аваад өгчихсөн албан тушаалтнууд өнөөдөр ард түмний өмнөөс тохуурхаж, доромжилсон шигээ Засгийн газрын ордон дотор алхаж явна. Анх энэ дуулиан дэгдэнгүүт ичээндээ орсон зарим нь албан тушаал хүртэж, зарим нь аль хэдийнээ "жижиг асуудал" болгочихсон ярьж явах. Тиймээс ам нээх болгондоо шударга ёс ярих болсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав ЖДҮчидээ хамгаалах уу, аль эсвэл тэдэнд хариуцлага тооцох уу гэдгийг нь харъя, одоо. Ингээд хэн хэн ЖДҮ авсныг эргэн сануулъя. Энэ бол мартаж үл болох баримт бөгөөд хаяж үл болох хариуцлагын тухай асуудал юм.

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН УИХ-ЫН ГИШҮҮД

1. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компани 1.4 тэрбум төгрөг,
2. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөг,
3. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг,
4. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг,
5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” компанид 950 сая төгрөг,
6. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг,
7. УИХ-ын гишүүд Б.Ундармаа "Доктор МЭИК" ХХК 700 сая төгрөг,
8. УИХ-ын гишүүн О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг,
9. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Д.Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК 700 сая төгрөг,
10. УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан "Мийт экспорт интернэшнл" ХХК 2016 онд 1,3 тэрбум төгрөг,
11. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүү нарын дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапур хэльткейр сентр ХХК" 2018 оны 8 сард 800 сая төгрөг,
12. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө 80 хувийг нь эзэмшдэг "Мондем" ХХК-аараа 2018 оны 10-р сард 300 сая төгрөгийн зээлийг тус тус авсан.

                                                                  ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД:

1. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК 450 сая төгрөг,
2. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК 750 сая төгрөг,
3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир Өргөө” ХХК, “Агро Технологи Шижирт” ХХК 1.3 тэрбум төгрөг,
4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын “Хос Эрхэс” ХХК 500 сая төгрөг,
5. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Гранд степп” ХХК 1.5 тэрбум төгрөг,
6. Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар "Цаст согоот" ХХК 800 сая төгрөг,
7. УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы "Баяр плант ХААБ" ХХК," Капиталфактори", "Эм Эм Жи капитал" (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөг,
8. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч (2015-07-09-нд тус  албанд томилогдсон) Ш.Хонгорзулын "Хосбогд Агро" компани 2018 онд 630 сая төгрөг,
9. "Барилгын хөгжлийн төв" Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал (эл албанд 2016-09-29-нд томилогдсон) Ц.Амарсанаагийн “Их Улс” компани 2017 онд 680 сая төгрөг,
10. НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий "Бат ган агро" ХХК 2017 онд 500 сая төгрөгийн зээлийг тус тус ЖДҮХСангаас авсан байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж