УНИВЕРСИАД: Г.Марал-Эрдэнэ уран гулгалтаар эх орноо төлөөлнө

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

УНИВЕРСИАД: Г.Марал-Эрдэнэ уран гулгалтаар эх орноо төлөөлнө

УНИВЕРСИАД: Г.Марал-Эрдэнэ уран гулгалтаар эх орноо төлөөлнө

ОХУ-ын Красноярск хотод болох Дэлхийн оюутны өвлийн Универсиад XXIX наадам эхлэхэд 14 хоногийн хугацаа үлдлээ. Монгол Улсаас энэ удаагийн наадамд цана, шорт-трейк, уран гулгалт, фристайл  болон цанын орон зай баримжаалах буюу оринтерин гэсэн таван төрөлд нийт 13 тамирчин өрсөлдөхөөр болжээ. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ багтлаа. Тэрбээр Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн томоохон тэмцээнд оролцох болж байна.

Г.Марал-Эрдэнэ Япон улсад суралцдаг бөгөөд Козука Сачико дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ хийж байна.

Красноярск хотод Дэлхийн оюутны өвлийн Универсиад XXIX наадам ирэх гуравдугаар сарын 2-12-ны өдрүүдэд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж