Нигер мөрөнд хөлөг онгоц осолдож, 45 хүний амь хохирчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Нигер мөрөнд хөлөг онгоц осолдож, 45 хүний амь хохирчээ

Нигер мөрөнд хөлөг онгоц осолдож, 45 хүний амь хохирчээ

Нигерийн тэнгист хөлөг онгоц осолдсоны улмаас 45 хүн амиа алджээ. Осол хоёрдугаар сарын 13-ны лхагва гаригийн 10.00 цагийн орчим болсон байна. Тус хөлөг онгоцоор Бениний наймаачид Нигерийн зах дээр очиж худалдаа хийхээр зорчиж явжээ. Хүчтэй салхи хөлөг онгоцыг хөмөрсөн байна.

Нийт 100 орчим хүн тээвэрлэх хүчин чадалтай тус хөлөг онгоцон дээр ачаа бараа ачаалсан зэрэг шалтгааны улмаас даац нь хэтэрсэн байжээ. Хэвлэлд мэдээлснээр, 65 хүнийг усны ослоос аварсан бол 45 хүн газар дээрээ нас барж, сураггүй алга болсон иргэд ч бий аж.

Ослын газарт Нигер болон Бениний эргийн хамгаалалтын албаныхан, худалдаачдын зорьж явсан Каримам хотын захирагч нар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Daabaaru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж