Оросын Сочи хотноо зохиогдож байгаа Хөрөнгө оруулалтын форумын үеэр Сочи хотын захиргаа, "Атом" сан “Оросын Цахиурын хөндий байгуулах” санамж бичигт гарын үсэг зурсан байна. Sochi. Digital Valley хэмээн нэрлэгдэж байгаа энэ төсөл нь Оросын дотоодын болон орос гаралтай гадаад оронд ажиллаж байгаа IT-гийн мэргэжилтнүүдэд зориулагдах юм. Төсөлд нийтдээ 250 сая рубль зарцуулна хэмээн төслийн удирдагч Антон Немкин РИА Новости-д мэдээллээ.
“Мэдээллийн технологийн чиглэлийн авьяаслаг залуучуудыг татан оролцуулж, тэдэнд өөрсдийн санасан бодсоноо хэрэгжүүлэх боломжоор хангахад энэ төслийн зорилго оршиж байгаа. Энэ ажлыг хийх нь санхүүгийн бэрхшээл гэхээсээ илүүтэй харилцах, холбоо тогтоох, бие биеэ мэдэх нь бэрхшээл болоод байна. Тиймээс Sochi. Digital Valley-д энэ салбарын залуу, туршлагатай гээд бүх хүнийг нэгтгэх талбар болох юм” хэмээн тэр хэллээ.
Энэ оны зун гэхэд эхний хэд хэдэн төслийг багийг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдний дотор хиймэл оюун ухаан, үндэсний програм хангамжийн бүтээгдэхүүн бий болгох гэсэн төслүүд байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ