Гэгээн хайрын өдрөөр оросууд хэдийг зарлагадав?

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Гэгээн хайрын өдрөөр оросууд хэдийг зарлагадав?

Гэгээн хайрын өдрөөр оросууд хэдийг зарлагадав?

Гэгээн хайрын өдөр Валентиныг оросын хосууд хэдэн төгрөгөөр тэмдэглэх тооцоог “Эвотор” цахим дэлгүүрийнхэн хийсэн байна. Тэдний тооцоогоор олон хүн амтай төвлөрсөн хотын хос 7000, зайдуу алс газрын хос 3300 рублиэр хайрын баяраа тэмдэглэх ажээ.

Гэхдээ энэ өдөр цэцгийн баглааны үнэ өсдөг учраас энэ дүн 3-5 хувиар нэмэгдэх магадлалтай гэдгийг “Эвотор” онцолсон байна.

Католик шашинтнууд хоёрдугаар сарын 14-нийг Гэгээн Валентины өдөр буюу Хайртай хосын өдөр болгон тэмдэглэдэг. Харин энэ өдрийг 1990-ээд оноос Орост тэмдэглэдэг болжээ.

Энэ тооцоог гаргахын тулд дэлгүүр, кафе, цэцгийн дэлгүүр, гоо сайхны салон зэрэгт суурилуулсан 100 мянга гаруй терминал машины тооцооны хуудсанд дүн шинжилгээ хийсэн байна. Энэ тооцоогоор Москва хотод дундаж зэрэглэлийн ресторанд хоёр хүн хоол захиалж, нэг хундага дарс юм уу оргилуун дарс уухад 2200 рубль байгаа бол бусад газарт дунджаар 950 рубль байжээ. Цэцгийн баглааны хувьд Москвад 1500 байхад бусад газар 790 рублиэр худалдаж авч болох ажээ. Харин шоколадны хувьд Москвад 260, бусад хотод 190 рубль байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж