Нийтийн тээврийн жолооч нар болзошгүй гал түймрийн үед ажиллах чадвар эзэмшлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн жолооч нар болзошгүй гал түймрийн үед ажиллах чадвар эзэмшлээ

Нийтийн тээврийн жолооч нар болзошгүй гал түймрийн үед ажиллах чадвар эзэмшлээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Нийтийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын I, II баазтай хамтран нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилчдад зориулсан “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль”-ийг “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв”-д зохион байгууллаа.

Сургалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын 120 орчим ажилтан, алба хаагч хамрагдсан байна.

Сургалтад хүрээнд гал түймрийг хугацаа алдалгүй унтраах, зорчигч болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг чадвар эзэмшлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж