Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо оношилж, эмчилдэг болсныг эрүүл мэндийн салбарынхан онцолж байна. Тухайлбал, өнгөрсөн онд 25 хүнд бөөр, 31 хүнд элэг, долоон хүнд ясны чөмөг, 15 хүнд нүдний эвэрлэг 100 гаруй хүнд арьс нөхөх, шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 41 мянга гаруй иргэн үзлэг шинжилгээнд хамрагдсан бол 20 орчим мянга нь вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэсэн байна. Уг хөтөлбөрт нийт 13.9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулжээ.
Холбоотой мэдээ