Америк эмэгтэйг Ираны талд тагнуул хийсэн гэж буруутгажээ

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Америк эмэгтэйг Ираны талд тагнуул хийсэн гэж буруутгажээ

Америк эмэгтэйг Ираны талд тагнуул хийсэн гэж буруутгажээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо тус улсын Агаарын цэргийн хүчний тагнуулын байгууллагад мэргэжилтнээр ажиллаж байсан 39 настай Моника Витт хэмээх эмэгтэйг АНУ-ын эсрэг Иран улсын талд тагнуул хийсэн, нууц хуйвалдаанд оролцсон зэрэг хэрэгт буруутгаж байгаагаа мэдэгджээ.

Тус улсын Хууль зүйн яамны Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн газрын төлөөлөгч Жон Демерс түүнийг хамгийн сүүлд 2013 онд Зүүн Өмнөд Азид байсныг дурдаад “Өнөөдөр бол манай улсын нэг иргэн улсаасаа урвасан гунигт өдөр” хэмээн хэлсэн байна.

АНУ-ын Агаарын цэргийн хүчинд 1997-2008 онд ажиллаж байсан М.Витт нь 2013 оноос эхлэн Ираны талд ажиллах болсон бөгөөд төрийн нууц мэдээлэлд нэвтрэх боломжийг Ираны дөрвөн иргэнд олгосон гэж үзэж байгаа юм. Тодруулбал, тэдгээр дөрвөн иргэн нь Виттэй хамт ажилладаг найман хүний компьютерт тагнуулын програм суулгасан гэнэ. Мөн 2012-2013 онд Ираны засгийн газрын нэрийн өмнөөс түүнд орон сууц, компьютер тоног төхөөрөмж өгч, санхүүгийн туслалцаа үзүүлж байсан нь нотлогдсон байна.

 Эх сурвалж: BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж