Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр. Эл өдрийг дурлалт хосуудын өдөр ч гэж нэрийддэг. Учир нь хайр сэтгэлээ илэрхийлж, хоёр биеэ хайрлан энхрийлж, хүндэтгэн шоколад бэлэглэдэг уламжлалтай.
Манай улсад ч залуу хосууд сүүлийн жилүүдэд хайрын баярыг өргөн тэмдэглэж, хайртай хүндээ сэтгэлээ илчлэх болжээ. Хайрын баяраар улаан сарнай хамгийн их эрэлттэй байдаг. Тиймээс бид цэцгийн дэлгүүрүүдийг зорьж үнэ ханшийн талаар сурвалжиллаа.Энэхүү баярыг Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн бөгөөд Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм.
Үдийн 14.00 цагийн орчимд цэцгийн дэлгүүрээс сарнайн баглаа тэврэн гарч ирэх залуус цөөнгүй байлаа. Тэдний нэг болох М.Баярбаатар 25 ширхэг улаан сарнай боолгуулж байхтай таарлаа. Тэрбээр өнөөдөр анх удаагаа Валентин тэмдэглэх гэж байгаагаа учирлаж сэтгэл өндөр байх аж. Түүний захиалсан сарнай цэцгийн багц 65 мянган төгрөгийн үнэтэй.
Залуу хэлэхдээ “Валентинаар хүмүүс бэлэг сэлтдээ гол анхаарлаа хандуулаад байх шиг. Миний бодлоор хайртай хүндээ мартагдашгүй дурсамж үлдээх нь хамгаас чухал санагддаг” гэлээ.
ЦЭЦГИЙН БАГЛАА ДУНДЖААР 35-45 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Бид цааш цэцгийн дэлгүүрийн борлуулагч Б.Сартагтай цөөн хором ярилцсан юм. Тэрбээр “Хайрын баяр их сайхан санагддаг юм. Залуус бие биедээ халамж үзүүлж, цэцэг, бэлэг дурсгалын зүйл бэлэглэдэг их сайхан баяр юм шүү дээ. Манайд энэ баяр их дэлгэрч улам бүр хүрээгээ тэлж байгаа. Зөвхөн хос гэлтгүй залуус нэгэндээ сэтгэлээ илчлэх, урмын үг хэлэх гээд олон сайхан дурсамжийг бүтээдэг баяр гэж ойлгодог. Өнөөдрийн байдлаар улаан сарнай хамгийн их эрэлттэй байна.
Улаан сарнай нь холыг ойртуулж, хоёрыг нийлүүлж, хос хоёрыг уулзуулна гэдэг утгаараа илүү эрэлттэй байдаг юм болов уу. Өнөөдөр манай бүх салбарууд үйл ажиллагаа явуулж байгаа. Өчигдөр үдээс хойш хүмүүс сарнай их асуулаа. Одоогоор улаан сарнай гүйлгээ сайтай байна. Хүмүүсийг баярлаж байхыг харах сайхан байдаг юм. Эндээс л сайхан ажил хийж яваа гэдгээ харж байна.
Цэцгийн баглааны тухайд дунджаар нэг баглаа цэцэг 35-45 мянган төгрөгийн хооронд үнэтэй. Хамгийн дээд тал нь 99 сарнай 300 мянган төгрөгийн үнэтэй байна. Нэг ширхэг сарнай 4000-5000 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бол үйлчлүүлэгчдийн дийлэнх нь эрэгтэй байдаг” гэлээ.
Бид цааш цэцэг худалдан авахаар дугаарлаж буй залуусын сэтгэгдлийг сонссон юм.
М.ТӨРБОЛД: Би найз охиндоо хараахан бэлэг авч амжаагүй байна. Манай эгч Макаод амьдардаг. Тийм болохоор найз залуугийнх нь гэрт бэлэг аваачиж өгөх гэж байгаа юм. Мундаг агуу хайрын илэрхийлэл харагдаж байгаа биз. Валентины баяр сүүлийн жилүүдэд залуусын дунд их дэлгэрч байна. Миний бодлоор нийгмийн стресс бухимдлыг хэсэгхэн хором мартаад хайртай хүндээ сэтгэлээ илчилж, түүндээ нэг өдрийг зориулах гээд л хайр сэтгэлээ илэрхийлэх утга учиртай баяр юм” гэлээ.
У.ПЭРЭНЛЭЙЖАМЦ: Би найз охинтойгоо өнөөдөр жүжиг үзэхээр яараад явж байна. Энэ баярын ач холбогдлыг таньж мэдэхээсээ илүүтэйгээр хайртай хүндээ дурсамж бүтээх гэгээлэг баяр юм болов уу гэж боддог. Олон баяр болдог хэдий ч тэр бүхнээс гоё дурсамжийг үлдээх нь илүү чухал. Бас найз охиныгоо баярлуулах боломж тэр бүр олдохгүй шүү дээ” гэв.
А.УНДРАЛ: Би найз охиндоо цэцэг аваад явж байна. Өнөөдөр их гоё өдөр байна. Хосууд бие биеэ баярлуулдаг өдөр гэж ойлгодог. Миний хувьд сэтгэл их догдолж байна. Найз охиныгоо баярлуулах мөчийг их хүлээсэн" гэлээ.




























Э.АРИУН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
зочин 2019-02-14 182.160.36.103
ЭМЭГТЭЙ НЬ ЭРЭГТЭЙДЭЭ ШОКОЛАД БЭЛЭГЛЭДЭГ БИЗ ДЭЭ, ЮМ Л БОЛ ЭРЭГТЭЙЧҮҮД НЬ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ БАЯРЛУУЛАХ ЮМ, ЭНЭ ЧИНЬ АРИУН ЯВДАЛ УУ
Зочин 2019-02-14 202.9.44.183
Hm
Үнэ 2019-02-14 95.229.198.158
Хамгийн гол нь бие биенээ битгий гомдоо, битгий хуураарай
цц 2019-02-14 103.229.121.40
Үхсэн ламын баяр тэмдэглэдэг залуус бий болжээ
Монгол 2019-02-14 202.179.25.54
Дөнгөж саяхан л цагаан сар энэ тэр гээд байсан. Бүгд л золгож… сайхан шинэлсэн байх. Гэтэл хаа хамаагүй христийн шашны хамаагүй юмыг дагаж гэгээн хайрын баяр ч гэх шиг. Үнэхээр тархигүйтэж байна. Ийм зүйлийг дэвэргэж байгаа нь тун буруу шүү, ньюс цэг мн гуай.
Зочин 2019-02-14 202.179.25.54
Дөнгөж саяхан л цагаан сар энэ тэр гээд байсан. Бүгд л золгож… сайхан шинэлсэн байх. Гэтэл хаа хамаагүй христийн шашны хамаагүй юмыг дагаж гэгээн хайрын баяр ч гэх шиг. Үнэхээр тархигүйтэж байна. Ийм зүйлийг дэвэргэж байгаа нь тун буруу шүү, ньюс цэг мн гуай.
Зочин 2019-02-14 202.9.43.54
Хамаг доллар гадагшаа урсаад дууслаа. Дараа нь доллар өсөж юмны үнэ нэмэгдэхээр гоншигноод байдаг шүү.
зочин 2019-02-14 103.57.94.116
Юу чинь баяр маяр вэ Тэмдэглэх юм аа олж яадцын.Хайрын баяр сүнсний баяр гэх шиг.Эд чинь харийн шашны баяр Манай лам нар нэг баяр зохиогоод гаргачих.Христын шашин пүй паа гээд л байдаг улс чинь. Нэг бол христээ шүтэцгээ
Зочин 2019-02-14 2.136.17.240
Одоо болно доо хөөрхий ядарсан ардууд цуцлаа гадаадын Баяр болгоныг элдэж хөөсөөр байтал
Зочин 2019-02-14 2.136.17.240
Одоо болно доо хөөрхий ядарсан ардууд цуцлаа гадаадын Баяр болгоныг элдэж хөөсөөр байтал
Зочин 2019-02-14 2.136.17.240
Одоо болно доо гадаадын баяр болгоныг элдэж хөөсөөр байтал ядарсан ардууд цуцлаа
E 2019-02-14 202.126.89.158
Gertie eat harih udur geech
ЧД иргэн 2019-02-14 202.179.27.164
Харийн шашны зан үйл Монголчуудад ямар хамаа байна.
БББ 2019-02-14 202.126.89.41
Үрчгэр, өрөөсөн нь онигор, цоохор, халтар хаашаа янзийн зурагнууд вэ
Зочин 2019-02-14 202.126.89.41
Үрчгэр, өрөөсөн нь онигор, цоохор, халтар хаашаа янзийн зурагнууд вэ
Зочин 2019-02-14 66.181.178.142
нэг өдөр бялдуучлаад бусад өдөр нь зоддог уламжлалтай гадаадыг дуурайж байхаар бүх л өдөр хайрладаг монголоороо байвал яасын бэ?
зочин 2019-02-14 59.153.112.197
https://www.youtube.com/watch?v=v4xZUr0BEfE
ЗОчин 2019-02-14 59.153.112.197
Youtube дээр байгаа энэ дууг үзэж залуучуудаа 100 сая хандалттай болтол дэмжицгээе.