Ерөнхий сайд аа хэлсэн үгэндээ эзэн болоорой

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд аа хэлсэн үгэндээ эзэн болоорой

Ерөнхий сайд аа хэлсэн үгэндээ эзэн болоорой

Сав л хийвэл “Хураана, авна” гэх сүржин мэдэгдэл хийж, баялаг бүтээгчдээ айлгаад байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх буулт хийхээр шийдсэн бололтой.

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөлтэй өнөөдөр /2019.02.14/ уулзах үеэрээ  “Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийн өмч хөрөнгийг хураахгүй, хувийн өмчид халдахгүй. Хувийн өмчийг, бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дэмжинэ. Баялаг бүтээж, үйлчилгээний салбарт ажиллаж  байгаа хүмүүсээ дэмжинэ. Ажлын байр бий болгож байгаа иргэдээ талархан дэмжинэ” гэж ярьсан нь үйлдвэрлэл эрхлэгчдийн самсааг шархируулам мэдээ болж очиж буй аж.

Арга ч үгүй байхдаа, үйл тамаа цайж нэг хөрөнгө оруулалт татдаг. Төрийн байгууллагуудаар хэдэн сар жилээр гүйж, зөвшөөрлөө аван ажил эхлүүлэх болоход өөр нэг хууль журам гарч, саадтай тулгаран, ацан шалаанд ордог бизнес эрхлэгчид Монголд олон. Амьдралаараа дэнчин тавих шахам байж, бизнес эрхлэн иргэнээ ажлын байраар ханган, төрийнхөө ачаанаас үүрэлцдэг. Тэдний хөдөлмөрөөр татварын орлого бүрдэж, төрийн албаныхан цалинтай, ахмадууд тэтгэвэртэй,  нийгмийн хэрэгцээ болсон сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд баригддаг. Гэтэл гүйцэтгэх засаглалын тэргүүн нь юу, юуны туханд хүрэлгүй, төрд хураана л гэж араа шүдээ ажиллуулаад эхэлбэл Монголд үндэсний гэх том компани төрөхгүй, томрохгүй.

Ямар аргатайдаа л эх орноосоо гарч, гадаад ажиллаж амьдарч, бизнес эрхлэхийг хүсэх вэ дээ.  Тиймээс Ерөнхий сайдыг энэхүү хэлсэн үгэндээ эзэн болж, нам, фракц харгалзахгүйгээр баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллаарай л гэж хүсье. Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэж үг бий шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж