ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэгийг өөр ажилд томилогдсонтой нь холбогдуулан түүний оронд Г.Ганболдыг томилсон байна.
Г.Ганболд нь МХЗЭ-ийн Төв хорооноос ажлын гараагаа эхэлж, Монголын Оюутны Холбооны орлогч дарга, Монголын Залуучуудын Холбооны тэргүүлэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Голомт” банкинд Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан юм. Түүнчлэн 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байжээ. 2012 оноос “Голомт” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм байна.
Б.ЗУЛ