"The Wandering Earth" кино Хятадад шуугиан тарьж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

"The Wandering Earth" кино Хятадад шуугиан тарьж байна

"The Wandering Earth" кино Хятадад шуугиан тарьж байна

Сар шинийн баярын эхний долоо хоногт Хятадын кино театруудад “The “Wandering Earth” шинжлэх ухааны уран зөгнөлт киноны нээлт болж, эхний долоо хоногтоо л 405 сая ам.долларын ашиг олжээ.

“The Wandering Earth” кино нь Лю Чишин хэмээх зохиолчийн бүтээл бөгөөд АНУ зэрэг бусад улсуудын бүтээсэн сансар ертөнцийн тухай зөгнөлт кинонууд дээр дэлхий сүйрэх аюултай тулгарахад хүмүүс өөр гариг дээр шинэ амьдрал эхлүүлэхээр зорьдог бол уг кино дэлхийгээ аврахаар тэмцэж байгаа өгүүлдгээрээ тэдгээр киноноос ялгаатай юм байна.

Маш хурдтай тэлэн томорч буй дэлбэрэхэд бэлэн болж буй нарнаас дэлхий ертөнцийг аврахын тулд дэлхийг нарны аймгаас холдуулах шаардлагатай болно. Гэвч дэлхий нарнаас холдох тусам дэлхий хөлдөх аюул нүүрлэж, хүн төрөлхтөн газар доогуур шинэ хотуудыг барьж эхэлдэг байна. Нарнаас зугтаж буй дэлхий Бархасбадь гаригийн таталцлын хүчинд татагдаж мөргөлдөх аюул нүүрлэн цааш өрнөдөг ажээ.

Уг кинонд тус улсын нийслэл Бээжин болон хамгийн том хотуудын нэг Шанхай хот сөнөж буй тухай үзүүлсэн нь коммунист дэглэмтэй, хатуу үзэл сурталтай Хятад улсад олны анхаарлыг ихэд татаж сая сая үзэгчид киног үзэж сонирхжээ. Тус улсын төрийн өмчийн “Синьхуа” агентлаг уг киног “Хятад улсын шинжлэх ухааны зөгнөлт киноны шинэ эрин үе” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Мөн удахгүй харь гаригийнхны тухай өгүүлэх “Shanghai Fortress”, гариг хоорондын адал явдалт аяллыг харуулсан “Pathfinder” зэрэг кинонууд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж