Эмэгтэйчүүдийг тагнах аппликейшныг устгахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийг тагнах аппликейшныг устгахыг шаардлаа

Эмэгтэйчүүдийг тагнах аппликейшныг устгахыг шаардлаа

Саудын Арабын эрчүүдэд эхнэр, охидоо тагнах бололцоо олгодог “Absher” хэмээх аппликейшнийг платформоосоо хасахыг “Apple”, “Google” компаниас хүний эрхийн идэвхтнүүд, мөн "Эмнести"  тэргүүтэй хүний эрхийн байгууллагууд шаарджээ. Тус аппликейшн нь Саудын төрийн мэдэлд байдаг адил нэртэй порталыг дэмжиж ажилладаг бөгөөд эрчүүдэд эмэгтэйчүүдийн алхам бүрийг нь мөрдөж мөшгөх бололцоо олгож байна хэмээн тэд үзэж байгаа юм.

“Саудын хаант засаглал, исламын хатуу хуулийн дагуу эмэгтэйчүүд наад захын эрхээ ч эдэлж чадахгүй байхад хүний эрхийн тухай хамгийн ихээр ярьдаг АНУ-ын компаниуд үүнийг өөгшүүлээд байгаа нь утгагүй хэрэг” хэмээн “Google”, “Apple”-ийн захиргаанд өргөдөл явуулсан нэгэн хүн бичжээ.

Тус аппликейшн нь “Apple”-ийн төхөөрөмжүүдэд 2015 оноос Андроид үйлдлийн системд 2016 онд нэвтэрсэн бөгөөд өдгөө зургаан сая гаруй хэрэглэгчтэй. Саудын төрийн байгууллагын мэдэлд байдаг энэхүү аппликейш нь иргэдэд бичиг баримт авах, эрүүл мэнд, нийгмийн даатгал болон торгуулиа төлөх зэрэг төрийн үйлчилгээг хялбар аргаар авах бололцоо олгодог байна. Түүнчлэн нөхөр, аав буюу асран хамгаалагч нь эмэгтэйчүүдийг гадаад, дотоодоор аялахад нь зөвшөөрөл өгөх, хяналт тавих бололцоог тус үйлчилгээ олгодог нь эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг гэж хүмүүс үзжээ.

Саудын Арабын Асран хамгаалагчийн тухай хуулийн дагуу эмэгтэйчүүд “асран хамгаалагч” эр хүний зөвшөөрөлгүйгээр аялах боломжгүй байдаг аж. Асран хамгаалагч нь гэрлэсэн эмэгтэйчүүдийн хувьд нөхөр нь, харин залуу охидын хувьд аав буюу ах нь байна. Саудын Арабын Асран хамгаалагчийн тухай хуулийн зүйл заалтууд нь маш сонин. Тухайлбал, эмэгтэйчүүд хэн нэгэн эрэгтэй асран хамгаалагчийнхаа албан ёсны зөвшөөрөлгүйгээр гэрлэх, салах, ажилд орох, сонгуульд саналаа өгөх, аялах эрхгүй байдаг.

Исламын шашны хатуу дэг жаягаас болоод Саудын Араб улс дахь эмэгтэйчүүдийн эрх, тэдний нийгмийн оролцоо хязгаарлагдмал байсаар ирсэн билээ. Түүгээр ч барахгүй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцсэн олон мянган идэвхтнийг хорих, цаазаар авах зэрэг ялаар шийтгэсэн тухай мэдээлэл ихээр цацагдах болсон. Сүүлийн таван жилд тус улсын эмэгтэйчүүд жолоо барих, хөл бөмбөгийн тоглолт үзэх, сонгуульд саналаа өгөх, сонгогдох зэрэг эрхтэй болсон ч цаанаа тэдний эрхэнд халдсан маш олон зөрчил Саудын нийгэмд нуугдаж байгаа юм.

Эх сурвалж: Al Jazeera

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж