МХБХ-ноос жил бүр уламжлал болгон өсвөрийн “Шидэт бөмбөг” тэмцээнийг зохион байгуулдаг. Харин энэ жилийн хувьд хөдөө орон нутгийн тамирчдыг өргөнөөр хамруулах зорилгоор 21 аймгийг 4 бүсэд хуваан хөвгүүдийн 12 болон 14 хүртэлх насны ангилалаар Увс /баруун бүс/, Дорнод /зүүн бүс/, Дархан /төвийн бүс/, Өвөрхангай /хангайн бүс/ гэсэн аймгуудад 2015 оны 3-р сарын 23-27-ны хооронд урьдчилсан шатны тоглолтуудыг зохион байгуулснаараа онцлого боллоо.
Урьдчилсан шатны тоглолтод бүсээ тэргүүлсэн 8 баг болон УБ хотын 9 дүүргээс шалгарсан шилдэг 4 багууд тус тэмцээний шигшээ тоглолтод өрсөлдөх эрхтэй болсон.
Шигшээ тоглолт 4-р сарын 02-06-ны өдрүүдэд УБ хотноо МХБХ-ны футзалын ордонд явагдаж, нас насны аваргуудаа тодрууллаа.
“Шидэт бөмбөг” тэмцээний шилдэг тоглогчид:
1. Шилдэг хаалгач хөвгүүдийн U-12 Батзориг /Увс аймаг/
2. Шилдэг тэгш тоглогч хөвгүүдийн U-12 А.Нямдалай /Хөвсгөл аймаг/
3. Шилдэг довтлогч хөвгүүдийн U-12 Өнөбилэг /БЗД/
4. Шилдэг хаалгач хөвгүүдийн U-14 Г.Эрдэнэмөнх /Говьсүмбэр/
5. Шилдэг тэгш тоглогч хөвгүүдийн U-14 Б.Маргад /Хан-Уул/
6. Шилдэг довтлогч хөвгүүдийн U-14 Сүх-Эрдэнэ /БЗД/
12 хүртэлх насны ангилалд хүрэл медаль хүртсэн Д.Даваасүрэн дасгалжуулагчтай Хөвсгөл аймаг баг
14 хүртэх насны ангилалд хүрэл медаль хүртсэн Галмөнх дасгалжуулагчтай БЗД баг
12 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртсэн Д.Лүмбэнгарав дасгалжуулагчтай Увс аймаг баг
14 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртсэн Буянтогтох дасгалжуулагчтай Говьсүмбэр аймаг баг
12 хүртэлх насны ангилалд алтан медаль хүртсэн Гантөмөр дасгалжуулагчтай БЗД баг
14 хүртэлх насны ангилалд алтан медаль хүртсэн Энхтайван дасгалжуулагчтай ХУД баг
Эх сурвалж: www.the-mff.mn