Тоттенхэм Хотспур болон Реал Мадрид клубууд хожил авлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Тоттенхэм Хотспур болон Реал Мадрид клубууд хожил авлаа

Тоттенхэм Хотспур болон Реал Мадрид клубууд хожил авлаа

Аваргуудын лигийн А хэсгийг тэргүүлсэн Боруссиа Дортмунд клуб хасагдах шатны эхний тоглолтондоо Тоттенхэм Хотспур клубт 3-0 харьцаатай хожигдож хүнд байдалд орлоо. Талбайн эзэн Тоттенхэм клуб маш сайн тоглож 3 удаа хаалга руу цохихдоо гурвууланг нь гоол болгосон бол Боруссиа Дортмунд клуб 5 удаа хаалга руу цохиод амжилтыг олсонгүй. Ийнхүү Тоттенхэм Хотспур клуб хожил байгуулснаар хариу тоглолтонд давуу байдалтай болж байна. Хариу тоглолтонд тэнцэхэд л дараагийн шатанд шалгарна.

– Тоттенхэм Хотспур 3-0 Боруссиа Дортмунд (гоол: Сон Хын-Мин 47’, Я.Фертонген 83’, Ф.Льорентэ)

Шар хуудас: С.Орье 12’, Т.Дилэйни

Улаан хуудас:

Тоттенхэм Хотспур: У.Льорис, Т.Алдервейрелд, Х.Фойт, Д.Санчес, Я.Фертонген, Х.Уинкс, М.Сиссоко (В.Ваньяма 90+1’), С.Орье, К.Эриксен, Сон Хын-Мин (Э.Ламела 90’), Л.Моура (Ф.Льорента 84’)

Боруссиа Дортмунд: Р.Бурки, Д.Загаду (М.Шмельцер 77’), А.Диалло, Э.Топрак, Э.Хакими, А.Вицель, Т.Дилэйни, К.Пулишич (Я.Ларсен 87’), М.Дахуд, Ж.Санчо (Р.Геррейру 88’), М.Гёце

Аякс талбайдаа Реал Мадридыг хүлээн авч 2-1 харьцаатай хожигдлоо. Талбайдаа сайн тоглолт үзүүлж байсан ч бас хожигдлоо. Аякс 2010 оноос хойш аваргуудын лигт 7 удаагаа таарч тоглохдоо бүгдэд нь хожигдож байна. Дараагийн хариу тоглолт Реал Мадрид клубын талбайд болох тул Аякс клубт дунд шөвөгт шалгарах магадлал харьцангуй бага болоод байна.

– Аякс 1-2 Реал Мадрид (гоол: Х.Зийех 75’, К.Бензема 60’, М.Асенсио 87’)

Шар хуудас: Х.Зийех 53’, С.Регилон 70’, Л.Васкес 83’, С.Рамос 90’

Улаан хуудас:

Аякс: А.Онана, Н.Тальяфико, де Лигт, Д.Блинд, Н.Мазрауи, Д.Нерес, де Йонг, ван де Бек, Х.Зийех, Л.Шене (К.Дольберг 73’), Д.Тадич

Реал Мадрид: Т.Куртуа, Д.Карвахаль, Начо, С.Рамос, С.Регилон, Л.Модрич, Каземиро, Т.Кроос, Г.Бэйл (Л.Васкес), К.Бензема (М.Асенсио 73’), Винисиус (М.Диас 81’)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж