Боксчин “шар хантаазтан” нэг жилийн ял авлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Боксчин “шар хантаазтан” нэг жилийн ял авлаа

Боксчин “шар хантаазтан” нэг жилийн ял авлаа

Франц улсад өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 17-ноос хойш Бямба гариг бүр Ерөнхийлөгч Э.Макрон болон түүний Засгийн газрын бодлого шийдвэрийг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаал болж байгааг “шар хантаазтны хөдөлгөөн” хэмээн нэрлэж байгаа билээ. Харин ээлжит нэгэн жагсаалын үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлдөх үеэр нэгэн боксчин хоёр цагдааг цохиж байгаа бичлэг цахим орчинд тараад байсан юм. Харин өчигдөр /2019.02.13/ шүүхээс түүнд 30 сарын хорих ял оноосноос 18 сарыг нь түдгэлзүүлжээ.

Франц улсын хүнд жингийн боксын аварга болж байсан Кристофер Деттингер нь нэгдүгээр сарын 5-ны өдөр Парис хотод болсон шар хантаазтны ээлжит жагсаалын үеэр үймээн самуун дэгдэхэд хоёр цагдааг цохиж байгаа нь камерын дуранд өртжээ. Сонирхолтой нь төрийн цагдааг зодсон түүнийг цахим орчинд шүүмжлэхээс илүүтэй магтах хүмүүс олон байв.

Учир нь тус бичлэг эхлэхийн өмнө нэгэн эмэгтэй цагдаа нарт зодуулж, газар унасан аж. Харин өнөөх эмэгтэй нь хүнд өвчтэй байсан бөгөөд толгой руугаа багахан цохиулах төдийд л бие махбодод нь ноцтой өөрчлөлт орохоор байв. Тиймээс түүнийг харж тэсэлгүй цагдаа нартай зодолдсон хэмээн Кристофер Деттингер мэдүүлжээ. Тэрбээр хэрэг явдлаас хоёр өдрийн дараа цагдаагийн газарт ирж буруугаа хүлээсэн байна.

Францад “шар хантаазтны хөдөлгөөн” эхлээд дөрвөн сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд гурван мянган хүн бэртэж гэмтэн, 1800 хүн баривчлагджээ.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж