Я.Санжмятав УИХ-ын дэд даргын ажлаа “өгөхгүй” | News.MN

Я.Санжмятав УИХ-ын дэд даргын ажлаа “өгөхгүй”

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Я.Санжмятав УИХ-ын дэд даргын ажлаа “өгөхгүй”

Я.Санжмятав УИХ-ын дэд даргын ажлаа “өгөхгүй”

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар бүлгээсээ гарах хүсэлтээ өгсний дагуу АН бүлэггүй болох нөхцөл байдал үүсээд буй. Энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ.

УИХ хоёр дэд даргатай. Сөрөг хүчин болон эрх баригч намын бүлгээс тус бүр нэг УИХ-ын дэд дарга сонгодог. Тэгвэл Ардчилсан нам бүлэггүй болсноор тус намын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дэд даргынхаа ажлыг өгөх үү гэдэг асуудал үүснэ. Сөрөг хүчин тарсан тохиолдолд УИХ-ын дэд дарга нь ажлаа өгөх хуулийн заалтгүй гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн, дэд дарга Я.Санжмятав “УИХ-ын тухай хуульд нам нь тарсан, эсвэл эвсэл задарсан бол УИХ-ын дэд даргыг чөлөөлсөнд тооцно гэсэн заалт байхгүй. Тэгэхээр бүлэг тарсан ч би ажлаа өгөх хуулийн заалт байхгүй” гэсэн тайлбарыг өгчээ. Тэрбээр, 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулагдсаны дараа УИХ-ын дэд даргын үүрэгт ажилд томилогдсон юм.

Хэрэв бүлэггүй болсон бол эрх баригч нам дэд даргаа авах уу эсвэл Я.Санжмятав гишүүн дэд даргаараа үлдэх үү гэдэг асуудлыг хаврын чуулганаар шийдвэрлэх болох нь ээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2019-02-14 202.9.42.226

Дэд даргын албыг өгөх албагүй , байж л байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-02-14 202.21.100.210

Албан тушаалын шуналтай нөхөр юм даа аливаа ажлыг авсан бол өгчих чи юу гэж хуцаж М.Энхболдын албан тушаалыг шүүмжилж байлаа. Чамайг хүчээр өрөөнөөс чинь чи гарга гэж Ж.Батзанданд хэлнэ шүү

Avatar

Dorj 2019-02-14 66.181.161.121

Ичдэггүй гар вэ.

Avatar

Зочин 2019-02-14 182.160.33.205

өгөөч хулхины ардчилсан намын үхээр ээ???

Avatar

Зочин 2019-02-14 66.181.178.19

Uhlee yu chi dargaa uguhgui geed uil tegvel

Avatar

55555 2019-02-14 66.181.166.134

Iim bichilhen sandal suudal yund heregtei yum be. Setguulch Ta ch iim yamnd gishuudeeig hed surgasan uchraas ted uls ornoo hogjuuldeggui

Avatar

Зочин 2019-02-14 202.9.42.217

их хурлынхны сэтгэц ер нь хэвийн үү, шалгамаар болжээ

Avatar

111111 2019-02-14 203.91.119.163

Юу байхвээ хөө асуудалгүй. Хуулинд нь өөрчлөлт оруулчихна. Мие-д зориулж болсон юм, дэд нь бол асуудалгүй биз

Avatar

Зочин 2019-02-14 202.9.42.217

солиордог

Avatar

зочин 2019-02-14 119.40.98.162

ЗҮГЭЭР Л ӨГ

Avatar

Зочин 2019-02-14 103.26.195.220

Албан тушаалыг ингэж мугуйдлан хамгаалж болохгүй л дээ. Бүлэг байхгүй бол дэд байхгүй гэсэн хуулийн тодорой үндэслэл бна. Хотондоо нэг ч хоньгүй хүнийг хоньчин гэхгүй биздээ.

Avatar

Зочин 2019-02-14 203.91.115.40

улайран чичрэн дагжиж байх шивдээ

Avatar

Зочин 2019-02-14 66.181.160.114

М.Энхболд шиг тэгээд л дахиад хууль гаргуулахгүй юу ?

Avatar

САНЖ 2019-02-14 139.5.216.188

С.Оюун дэд даргаа автоматаар өгч байлаа

Avatar

Зочин 2019-02-14 43.228.129.204

Амар амар тэгээд байжл байхгүй юу

Avatar

Зочин 2019-02-14 83.249.54.23

Дэд дарга аа өг өө мангар аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж