УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар бүлгээсээ гарах хүсэлтээ өгсний дагуу АН бүлэггүй болох нөхцөл байдал үүсээд буй. Энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ.
УИХ хоёр дэд даргатай. Сөрөг хүчин болон эрх баригч намын бүлгээс тус бүр нэг УИХ-ын дэд дарга сонгодог. Тэгвэл Ардчилсан нам бүлэггүй болсноор тус намын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дэд даргынхаа ажлыг өгөх үү гэдэг асуудал үүснэ. Сөрөг хүчин тарсан тохиолдолд УИХ-ын дэд дарга нь ажлаа өгөх хуулийн заалтгүй гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн, дэд дарга Я.Санжмятав “УИХ-ын тухай хуульд нам нь тарсан, эсвэл эвсэл задарсан бол УИХ-ын дэд даргыг чөлөөлсөнд тооцно гэсэн заалт байхгүй. Тэгэхээр бүлэг тарсан ч би ажлаа өгөх хуулийн заалт байхгүй” гэсэн тайлбарыг өгчээ. Тэрбээр, 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулагдсаны дараа УИХ-ын дэд даргын үүрэгт ажилд томилогдсон юм.
Хэрэв бүлэггүй болсон бол эрх баригч нам дэд даргаа авах уу эсвэл Я.Санжмятав гишүүн дэд даргаараа үлдэх үү гэдэг асуудлыг хаврын чуулганаар шийдвэрлэх болох нь ээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ