“Номоо солилцъё” бичил номын сангийн тавиурыг байрлууллаа

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

“Номоо солилцъё” бичил номын сангийн тавиурыг байрлууллаа

“Номоо солилцъё” бичил номын сангийн тавиурыг байрлууллаа

"Номоо солилцъё" бичил номын сангийн үйл ажиллагааг 2019 оны 1 дүгээр сараас НИТХ, НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, “JCI Grand” зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн дараагийн номын тавиурыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн байранд байрлуулж, хүлээлгэн өглөө.

Энэхүү ажиллагаанд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга, JCI Grand салбар байгууллагын 2019 оны Eрөнхийлөгч Ж.Дамдинцэрэн, “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн захирал Д.Сүрэнчимэг болон институтийн ажилчид, Нийслэлийн Боловсролын газрын хамт олон оролцлоо.

Бичил номын санг EБС, Их дээд сургуулиуд, Төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгүүдэд байрлуулах бөгөөд зөвхөн төрийн оролцоотой бус төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл цаашид үргэлжлэх юм.

Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох зорилготой юм.

“Номоо солилцъё” төслийн дүрэм энгийн бөгөөд нэг ном өгөөд нэг ном авах юм. Та бүхэн бичил номын сангаар үйлчлүүлэхийг уриалж байна гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж