Ш.Алтантуяагийн нэр нууц гэрээнд олон дурдагдсан байсан гэв | News.MN

Ш.Алтантуяагийн нэр нууц гэрээнд олон дурдагдсан байсан гэв

Ш.Алтантуяагийн нэр нууц гэрээнд олон дурдагдсан байсан гэв

Одоогоос 13 жилийн өмнө Малайз улсад хэрцгийгээр хөнөөгдсөн монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн хэргийг дахин шалгаж эхэлсэн билээ. Түүнийг 2006 онд Малайзын засгийн газрын Францаас шумбагч хөлөг худалдан авах нууц гэрээнд орчуулагчаар ажиллаж байгаад хөнөөгдсөн гэж үздэг.  Тухайн үед Малайзын Ерөнхий сайд байсан Нажиб Разак уг гэрээнээс мөнгө завшсан гэрчийг устгахын тулд бүсгүйг захиалгаар хөнөөлгөсөн гэх сэжиг одоог хүртэл яригдсан хэвээр байгаа юм. Харин Нажиб Разак түүнийг огт танихгүй, өмнө нь ганц ч удаа уулзаж байгаагүй хэмээн мэдэгдэж байгаа.

Тэгвэл өнгөрсөн Мягмар гаригт /2019.02.12/ Ш.Алтантуяагийн хэргийг мөрдөж буй Малайзын талтай Францын “Suaram” хүний эрхийн байгууллагынхан уулзсан байна. Тус уулзалтын үеэр “Ш.Алтантуяагийн нэр Францаас шумбагч онгоц худалдан авах Малайзын засгийн газрын гэрээнд хэд хэдэн удаа дурдагдсан байсан ба Францын тал авлигын хэрэгт илүү анхаарал хандуулаад хүн амины хэрэгт төдийлөн нухацтай хандахгүй байна” гэж “Suaram” байгууллагын төлөөлөгч, хүний эрхийн өмгөөлөгч Аполине Кагнат шүүмжилжээ.

Түүний хэлснээр дээрх гэрээ худалдан авах болон худалдан авсны дараах гэсэн хоёр хэсгээс бүрдэж байсан бөгөөд талийгаач эмэгтэй хоёр дахь гэрээнд орчуулагчаар оролцсон гэнэ. Энэ хэргийг мөрдөн шалгахад оролцсон Францын прокурорын баримт, нотолгоон дунд уг гэрээний хоёр дахь гэрээ байсан бөгөөд тэнд Ш.Алтантуяагийн нэр удаа дараа дурдагдсан байсан гэв.

Мөн “Suaram” байгууллагын төлөөлөгч, хуульч Уиллиам Бордон Ерөнхий сайд асан Нажиб Разак энэ гэрээнд оролцсон эсэхийг дахин сайтар шалгахыг уриалсан байна. Тэрбээр энэхүү нууц гэрээний хэрэг дээр ажиллаж байгаад 2011 онд Нажибыг төрийн эрхэнд байх үед түүнийг Малайз улсаас албадан эх орон руу нь буцааж байжээ. Ингээд өнгөрсөн оны тавдугаар сард тус улсын парламентын сонгуульд сөрөг хүчин түүхэн ялалт байгуулснаар хуульч Бордон дахин Малайз улсад ирж нууц гэрээний хэргийн мөрдөх ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа аж.

 

Эх сурвалж: themalaysianinsight

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж