“Улаанбаатарын өвлийн наадам 2019" энэ амралтын өдрүүдэд болно | News.MN

“Улаанбаатарын өвлийн наадам 2019″ энэ амралтын өдрүүдэд болно

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

“Улаанбаатарын өвлийн наадам 2019″ энэ амралтын өдрүүдэд болно

“Улаанбаатарын өвлийн наадам 2019″ энэ амралтын өдрүүдэд болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Тус наадмын үеэр

  • Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Мөсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн

Орчин үеийн спортууд болох

  • Снөүбоардын улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Цана, Параглайдинг болон Рагбигийн Улаанбаатар хотын аварга
  • үндэсний урлагийн тоглолт
  • шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр
  • дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт
  • гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдана
  • хоол ундны үйлчилгээ
  • Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ

Тэмцээнүүдэд дотоодын 800, гадаадын 40 тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Үүнээс ОХУ-ын Буриад Улсаас 10, Тува Улсаас 10, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 20 сур харваачид хүрэлцэн ирнэ.

Арга хэмжээний үеэр ОХУ-ын АИСТ ТВ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол Одон телевизийн сурвалжлах баг хүрэлцэн ирж Монголын үндэстний ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг хөрш хоёр оронд сурталчилна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  1. Мөсөн сурын харвааны УАШТ- Монголын мөсөн сурын холбоо, 13 аймаг, 7 дүүрэг, 5 спорт хороодын нийт 300 гаруй тамирчид
  2. Мөсний шагайн харвааны УАШТ – Монголын Үндэсний мөсний шагайн холбоо, 8 аймгийн нийт 300 гаруй тамирчид
  3. Параглайдингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 20 гаруй тамирчид
  4. Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 70 гаруй тамирчид
  5. Снөүбоардын УАШТ – 60 гаруй тамирчид
  6. Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 20 багийн 170 гаруй тамирчид

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дөлгөөн 2019-02-14 202.9.45.207

Ямар ч сонирхолгүй бөгөөд, дэмий мөнгө үрсэн ажил хийх юм. Хүрхрээгийн ам нил хог болоод л дуусна. Хэдан хүн тайзан дээр гарч үг хэлж, машин ч тавих зайгүй утгаггүй болно. Би хүмүүсийн хийсэн зүйлийг үгүйсгэж харуулах гээд байгаа юм биш. Зүгээр л арай залуулаг байж яагаад болдоггүй юм бэ? Өвлийн салютны наадам, өвлийн мөсөн урлал, мөсөн зочид буудал юмуу, мөсөн кафе, эсвэл өвдийн хувцасны загварын шоу гэх мэт гоё зүйл санаачлалдаа… Монголын 400 тамирчин ч гэх шиг. Арай ч дээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж