Авлигач даргын хөрөнгийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

Авлигач даргын хөрөнгийг хураажээ

Жи Жианяе

 

Хятадын Янтай хотын шүүх өнөөдөр /IV.7/ авлигач дарга Жи Жианяег 15 жил шоронд хорих ялаар шийтгэн олон арван сая юанийн хөрөнгийг нь хураажээ. Жи Жианяе нь 2010-2013 оны аравдугаар сар хүртэл Наньжин хотын даргаар ажиллаж байсан аж. Түүнийг тэрбумтан Жу Синлян тэргүүтэй бизнесийн хүрээллээс авлига авсан хэрэгт буруутгажээ. Барилга угсралт, засал чимэглэлийн "Suzhou Gold Mantis Construction Deco­ration" компанийн захирал Жу Синлян өнгөрсөн оны нэгдүгээр сард авлигын хэргээр баривчлагдсан юм.

 

Хятадын шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан  Жи Жианяены “Dodge” автомашин, 30 мянган юанийн өртөгтэй уран зураг зэрэг олон арван сая юанийн хөрөнгийг хураан улсын орлого болгосон байна.

 

Үүний зэрэгцээ авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын нууцыг санаатайгаар задруулсан зэрэг хэрэгт Хятадын  аюулгүй байдлын албаны дарга асан Жоу Юнканыг Тианжин хотын шүүхэд шилжүүлээд буй. Коммунист намын нөлөө бүхий эрхэм Жоу Юнкан нь 2003-2007 онд БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын сайдаар, 2007-2012 онд ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнээр ажиллажээ. Энэ хугацаанд тэрээр Аюулгүй байдлын алба болон шүүхийг  хариуцдаг байсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж