Өнгөрсөн оны сүүлээр АПЕК буюу Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганыг зохион байгуулсан Папуа Шинэ Гвиней улсын цагдаа нар гурван зуугаад машины эрэлд гарчээ. Учир нь уулзалтын үеэр зохион байгуулагчид болон төрийн албан тушаалтнуудад түр хэрэглүүлэхээр өгсөн зарим машиныг өнөөг хүртэл “бүрэн бүтэн” буцааж өгөөгүй байгаа аж.
АПЕК-ын чуулганыг зохион байгуулахтай холбогдуулан Папуа Шинэ Гвиней улс гадаадын зочид төлөөлөгчдөд зориулж цөөнгүй тансаг зэрэглэлийн машиныг импортоор оруулж ирсэн байна. Гэвч тэдгээрийн 284 нь уулзалтын дараа алга болсон бөгөөд дийлэнх нь Ланд Крузер, Форд, Мазда, Пажеро байв. Папуа Шинэ Гвинейн нийслэл Порт Моресбигоос алга болсон машинуудыг олохын тулд цагдаагийн тусгай баг байгуулжээ. Харин аз болоход тэдгээрийн хамгийн үнэтэй нь буюу 100 мянган ам.долларын Мазератиг өчигдөр /2019.02.13/ олсон байна. Одоогийн байдлаар цагдаа нар есөн машиныг нь олоод байгаа боловч ихэнх нь эвдэрч, хэмхэрсэн, эд анги нь алга болсон байгаа юм.
Их Британиас 1975 онд тусгаар тогтносон, 7.3 сая хүн амтай Папуа Шинэ Гвиней улсын удирдагчид олон улсын нэр хүндтэй уулзалт чуулганыг зохион байгуулснаар олон улсын анхаарлын төвд орж, гадаадын хөрөнгө оруулалтыг татна хэмээн найджээ. Гэвч АПЕК-ыг зохион байгуулсны дараа тус улсын эдийн засаг хүнд байдалд орсон төдийгүй гадаадын улс орнуудаас эдийн засгийн тусламж авахаар зэхэж байгаа юм.
АПЕК-ын 2018 оны чуулганыг зохион байгуулах зардлын дөрөвний гурвыг нь Австрали улс гаргаж, зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд Австрали, АНУ, Шинэ Зеланд зэрэг улсууд тусгай хүчнийхнээ илгээж тусалжээ.
Олон улсын хурал чуулганыг зохион байгуулахад хэт их зардал гаргаж, үрэлгэн хандсан Засгийн газраа Папуа Шинэ Гвинейн ард иргэд ихээр шүүмжилж байна.
Эх сурвалж: ВВС
ХАХА 2019-02-14 103.57.92.42
МОНГОЛЫН НЭГ ХУВИЛБАР
Зочин 2019-02-14 119.40.99.30
Манай төрлүүд байна
Зочин 2019-02-14 202.70.34.70
ядуу орнууд АПЕК, АСЕМ-ын хурал хийснээр муухай л харагдахаас сайхан харагдахгүй. Ард түмэн нь ядуу байхад энэ удирдагч нар нь мөн жаалж байна л гэж харна. Пөөх энэ Монгол чинь аймаар хөгжчихсөн юм байна ш дээ гэж хэн ч харахгүй. Цагийн юм цагтаа. Хөгжөөд мөнгө төгрөг ихтэй баян цатгалан улс өөр хэрэг. Яагаа ч үгүй байж хамаг байдгаа гоожуулан нэг арга хэмжээ зохилогоод түүнийгээ нэг их юм хийсэн юм шиг сурталдах тэнэг хэрэг. АСЕМ-аас орсон ашиг хумсын төдий ч байхгүй.
SS 2019-02-14 66.181.168.8
Папуа Шинэ Гвиней ялна!!!
Зочин 2019-02-14 103.229.121.16
Geree zaraad odongoo ugaav gedeg shig boljee
mgl 2019-02-14 202.9.43.236
Ee chaavaas Elbegee neg iimerhuu yum l hiisen dee. Elbegee nariin ugeer ardchilal ruu buruu zamaar yavj odoo shoroo teej baina daa.
яг адилхан... 2019-02-14 122.201.22.147
Танил дүр зураг.ккккк
зочин 2019-02-14 202.21.127.166
манай АСЕМ шиг л юм болж дээ
Хүннү 2019-02-14 112.72.11.105
Харин тийм ээ. Эба өчигдөр хэлээ биз дээ "манайх шиг улс дахин 100 жил болсонч АСЕМ-г зохион байгуулж чадахгүй" гэж Хамаг мөнгөө дуусгачихсан гэсэн үг
Зочин 2019-02-14 66.181.171.34
Балай мэдээлэл