Ховд голд осолдсон 6 настай хүүг эрэн хайж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Ховд голд осолдсон 6 настай хүүг эрэн хайж байна

Ховд аймагт зургаан настай хүү өчигдөр /2019.02.13/ 16.55 цагийн үед Ховд голд осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газарт ослын тухай дуудлага 17.00  цагт ирсэн бөгөөд аврах ангийн есөн алба хаагч хэргийн газарт очсон байна.  Тэд 100 метрийн зайд гурван удаагийн шумбалт хийсэн ч үр дүнд хүрээгүй учир 19.45 цагт эрлийг түр зогсоожээ. Харин өнөөдөр 08.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Онцгой  байдлын газрын алба хаагчдаас гадна орон нутгийн 50 иргэн Ховд голын эрэг дагуу цогцсыг хайж байгаа аж. Хүүгийн гэр бүл Ховд аймгийн Баянхошуу багт оршин суудаг юм байна. Мөн энэ өдөр   Өмнөговь  аймгийн Цогтцэций суманд сэтгэцийн эмгэгтэй 24 настай эмэгтэй гэрээсээ гараад сураггүй алга болжээ.  Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Э.БУРАМ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж