Африкаас сүүлийн 100 жилд анх удаа хар ирвэс олджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Африкаас сүүлийн 100 жилд анх удаа хар ирвэс олджээ

Африкаас сүүлийн 100 жилд анх удаа хар ирвэс олджээ

Кенид байгалийн гэрэл зурагчин хамгийн ховор төрөлд тооцогддог хар ирвэсний гэрэл зургийг хальснаа буулгасан байна. Уилл Беррар-Лукас хүүхэд байхаасаа энэ амьтныг харахыг хүсдэг байжээ. Кенийн Лайкипиа мужид хар ирвэс байгаа тухай мэдээлэл авсныхаа дараа тэрбээр Сан-Диегогийн амьтны хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран ажиллахаар тохиролцож, тухайн муж руу судалгаа шинжилгээний багтай очжээ.

Ирвэс хамгаалах хөтөлбөрийн судалгааны багийн туслах Амброз Летолуай "Би Лойсабатай хил залгаа Койжа-д өссөн бөгөөд ахмад настнууд Лайкипиягийн тэгш өндөрлөг газарт хар ирвэс түгээмэл байдаг талаар ярьдаг байсан" хэмээн хэлжээ.

“Хар ирвэсийг камераар харах үнэхээр сонирхолтой байсан бөгөөд тэдний хар толбо юуны учир ихэсдэг, яагаад энд үзэгддэг талаар илүү сайн судлах шаардлагатай юм. Лайкипиа мужид хар ирвэс түгээмэл тохиолддог нь өтгөн ой тэднийг маш сайн нуудагт байдаг болов уу” гэжээ. Хар ирвэсийн бараан толбо буюу меланизм нь генийн өөрчлөлтийн үр дүн бөгөөд хэт ягаан туяаны тусламжтайгаар тод харагддаг аж.

Эх сурвалж: The Daily mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж