Валентины баярт санал болгох үзвэрүүд

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Валентины баярт санал болгох үзвэрүүд

Валентины баярт санал болгох үзвэрүүд

Гэгээн хайрын валентины баярын энэ өдрийн үзвэрийн хуваарийг хүргэж байна. Хэрвээ та өнөөдөр хайртайгаа театрт очихыг хүсч байгаа бол анхаарлаа түр хандуулна уу. Улсын драмын эрдмийн театрт “Ромео Жульетта" сонгодог жүжиг тоглогдох бол дуучин А.Хишигдалай, С.Зоригт нарын хамтарсан  "Love’S Theme" тоглолт таныг хүлээж байна.  Ингээд өнөөдрийн үзвэрийн хуваарийг танилцуулъя.

"РОМЕО ЖУЛЬЕТТА” ЖҮЖИГ

Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 14:00, 19:00 цагт,  15-нд 19:00 цагт, 16-нд 18:00 цагт, 17-нд 18:00 цагт
Хаана: Драмын театр
Tасалбар: 10, 15, 20, 25, 30 мянган төгрөг.

ZORIGT & HISHIGDALAI – LOVE’S THEME CONCERT

Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 19:00  цагт
Хаана: Crocus Event Hall-д
Tасалбар: Тасалбарыг Lend.MN-ээс 20% хөнгөлөлттэй үнээр буюу 40,000 төгрөгөөр  хоёр хүн үзэх боломжтой.
Тоглолтод: Дуучин Наагий, реппер AM-C, Lil Thug E, GINJIN, +17 цувралын жүжигчид болох Жижгээ & Цогтоо, Assassins Dance Crew , Хөтлөгч:  Анхаа, Идэр-Од, Алтаншагай (Фантастик) нар оролцох юм байна.

A-SOUND FOREVER ТОГЛОЛТ

Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 19:00 цагт
Хаана: Chinggis Khaan Hotel/ Khaan Ballroom
Tасалбар: 50 мянган төгрөг
Дэлгэрэнгүй: Энэ удаагийн тоглолтод хамтлагийн шилдэг дуунууд шинэлэг байдлаар эгшиглэх бөгөөд ковер дуунуудаар бэлэг барих юм байна.

TURUU & SALLY BEST LOVE SONGS LIVE CONCERT

TURUU & SALLY Best love songs live concert

Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 20:00 цагт
Хаана: АСА цирк
Tасалбар: 20, 30, 40 мянган төгрөг
Freezone хамтлагийн ахлагч дуучин Э.Энхтөр, Поп Дива С.Сэрчмаа хамтарсан амьд хөгжмийн тоглолтод МУГЖ Поп Дива Б.Сарантуяа, "Титэм" хамтлаг, GUYS хамтлагийн дуучин М.Мягмар / Мийгаа / нар оролцох аж.

LOVE OF MY LIFE

Love of My Life – Valentine’s Party

Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 20:00  цагт
Хаана: On’n Off Production Hall
Тасалбар: 30 мянган  төгрөг.

Сонирхуулахад, Үндэсний статистикийн газрын сонирхолтой судалгаагаар  Монгол Улсад Валентин нэртэй гурван хүн, ижил нэртэй гэрлэсэн 350 хос байна. Мөн хоёрдугаар сарын 14-нд төрсөн 3.180 хүн байгаа бөгөөд тэдний хамгийн түгээмэл нэр нь Хосбаяр гэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж