Жүжигчин Б.Амарсайхан Холливудыг зорьсон анхны Монгол жүжигчин билээ. Залуу уран бүтээлчдийн дундаас өөрийн гэсэн “Өвөрмөц арга барил, дотоод тоглолттой, дүрийн хуваарилалт нь тун өвөрмөц” гэж үнэлэгддэг тэрбээр Холливудын “UNEW” агентлагт жүжигчнээр ажилсан. Энэ дагуу АНУ-ыг зорьж, “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтсэн“Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг бүтээсэн юм.
Тэгвэл дэлхийн кино ертөнцөд Монголын нэрийг гаргасан жүжигчин Амараа “Sergio Barone” брэндийн албан ёсны дэлгүүрийн сурталчилгааны моделиор сонгогдож, 100 сая төгрөгийн гэрээ байгуулжээ. “Sergio Barone” брэнд нь Итали, Европын “luxury” эрэгтэй хувцасны зах зээлд хэдийнэ танигдаж, эрэлт нь ихэссэн брэнд аж.
Тус брэндийн маркетингийн багийнхан Монголд судалгаа шинжилгээ хийсний эцэст брэндийнхээ дүр төрхөөр жүжигчин Б.Амарааг сонгож, чамгүй хугацаанд ярилцаж, тохиролцсоны эцэст ийнхүү 100 саяын гэрээ байгуулахаар болсон гэнэ.
Т.АНУ