Бельги улс нэг хоног бүх нислэгээ цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Бельги улс нэг хоног бүх нислэгээ цуцалжээ

Бельги улс нэг хоног бүх нислэгээ цуцалжээ

Бельги улс гадаад болон дотоодын бүх нислэгийг 24 цагийн хугацаанд цуцалсан байна. Тус улсын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын ажилчид ажил хаялт зарласан тул орон нутгийн цагаар Мягмар гаригийн /2019.02.12/ 22:00 цагаас Лхагва гаригийн /2019.02.13/ хүртэл цэргийн болон хүмүүнлэгийн яаралтай нислэгээс бусад бүх нислэгийг цуцалжээ. Ингэснээр Бельги улсын агаарын замаар 8,000 метрээс доош ямар ч арилжааны нислэг нисэх боломжгүй болсон байна.

Бельгийн Нислэгийн хөдөлгөөний удирдлагын “ The Skeyes” компанийн гурван үндсэн албаны ажилчид цалингаа нэмүүлэхийг шаардан ажил хаялт зарласан нь энэ юм. Тус компани нь өдөрт 3,000, жилд нэг сая гаруй агаарын хөдөлгөөнийг зохицуулдаг ажээ.

Брьюсселийн нисэх онгоцны буудлын төлөөлөгч Натали Пиерард  “ The Skeyes” компанийн ажилчдын ажил хаялтын улмаас буух, хөөрөх нийт 591 нислэг цуцлагдаад байна. Бид зорчигчдодоо манай нисэх буудлыг зорихгүй байхыг анхааруулсан байгаа. тус компани удахгүй асуудлаа шийдвэрлэж, бүх зүйл хэвэндээ орно гэдэгт найдаж байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж