Монголын үндэсний бөхийн холбооны маргаантай байсан асуудлаар бөхчүүд уулзаж зөвшилцөлд хүрч ээлжит “Их Эе” хурлыг хуралдуулахаар болсон билээ. Уг хурал энэ сарын 20-ны өдөр болно гэж байгаа ч одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Холбооны маргааны улмаас Бөхийн өргөөг хаагаад байсан ч Сар шинийн баярын өмнө нээсэн. Гэхдээ энэ сард болох бөхийн барилдааны хуваарь гараагүй байгаа аж. Зарим нэг урлагийн тоглолт болон шашин урлагийн цэнгүүний тов гарчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 23-ны өдрийн 11.00 цагаас Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс нутгийнхаа "Шашин урлагийн цэнгүүн"-ийг зохион байгуулахаар болжээ. Уг цэнгүүнд Өлзий хутгийн сан, Алтан овооны сан уншихаас гадна тус аймгаас төрөн гарсан Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин О.Хүрэлбаатар нарын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулах юм байна.
Дашрамд, Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан энэ жил анх удаа “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон билээ.
Холбоотой мэдээ