Серенашкагын бичлэгийг уншсан чинь хуучин дурсамж сэдрээд гээл :-).
Тэр бид 2 10 жилдээ нэг анги, бүр нэг ширээнд суудаг байсан юм. Гэхдээ
тэр 5-р ангидаа билүүдээ шилжиж ирээд тэр үеэс хойш хамт суудаг болсон
доо. Манай сургууль, бүр манай ангийн хөвгүүд тийм дурсгүй, хөдөлгөөнтэй
хүүхдүүд байснуу мэдэхгүй юм.
Тэр ч бас тийм хөдөлгөөнтэй,
сахилгагүй жаал байсан даа. Тэр жил ангийн дарга сонгох болоол, хуучин
хийж байсан банди хийхгүй гэсэн болохоор тэр , би, бас хэдэн хүүхэд
өрсөлдвөө хөөрхий. Тэгээд манай ангийн хөвгүүд ангийнхаа охидын үгэнд
орох биш гээд тэр ангийн дарга болоол, би чинь сурлага хариуцсан орлогч
болсон доо хэхэ. Гэхдээ тэр ангийн дарга хийнэ ч гэж юу байхав өнөө
хэдтэйгээ нийлээд үймүүлнэ.
Үргэлжлэл