Ховд аймаг Сан диэго хот хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Ховд аймаг Сан диэго хот хамтран ажиллана

Ховд аймаг Сан диэго хот хамтран ажиллана

МОНГОЛ УЛСЫН ХОВД АЙМАГ БОЛОН АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН КАЛИФОРНИ МУЖИЙН САН ДИЭГО ХОТЫН БОРРЕГО СПРИНГС ХОТ ХООРОНД ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ховд аймаг болон Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Боррего Спрингс хот хооронд түншлэлийн харилцаа тогтоох Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Боррего Спрингс хотноо зохион байгуулагдав. Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Сан Диэго хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Боррего Спрингс хотын ИТХ-ын төлөөлөгч Жим Десмонд нар гарын үсэг зуран баталгаажуулав. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал, Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч М.Ганзориг, Засаг даргын тамгын газрын төлөөлөл, Сан Диэго, Боррего Спрингс хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөл, Боррего Спрингс хотын ТББ ба бусад албаны хүмүүс оролцов. Энэхүү санамж бичгийг байгуулснаар хотуудын хооронд соёл боловсрол, аялал жуулчлал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж