Дутертег шүүмжилсэн сэтгүүлчийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Дутертег шүүмжилсэн сэтгүүлчийг баривчлав

Дутертег шүүмжилсэн сэтгүүлчийг баривчлав

Ерөнхийлөгч Родриго Дутертег зоригтойгоор шүүмжлэн бичдэг Филиппиний сэтгүүлч Мариа Рессаг өчигдөр /2019.02.13/ цахим гүтгэлэг хийсэн хэргээр баривчилсан байна.

Филиппиний Тагнуулын Ерөнхий газраас Мариа Ресса болон түүний ажиллуулдаг “Рапплер” хэмээх мэдээллийн сайтад 2012 онд тавигдсан нэгэн нийтлэлээс болж хавтаст хэрэг үүсгээд байжээ. Тус нийтлэлд Филиппиний төрийн өндөр албан тушаалтны үйлдсэн авлигын хэргүүдийн тухай дурдсан байсныг цагдаагийн газраас “ташаа мэдээлэл” гэж үзэн, “Рапплер” сайтыг цахим гүтгэлэг хийсэн хэмээн дүгнэсэн аж. Сонирхолтой нь Филиппиний цахим гүтгэлгийн тухай хууль нь 2014 онд хүчин төгөлдөр болжээ. Түүнчлэн “Рапплер”-ийн мэдээлснээр Мариа Рессаг өмнө нь татвараас зайлсхийсэн зэрэг хэд хэдэн хийгээгүй хэрэгт буруутган, баривчилж байсны ард улс төрийн ашиг сонирхол бий хэмээн үзэж байгаа юм. Учир нь Р.Дутертег тууштай, зоригтойгоор шүүмжилж бичдэг сэтгүүлч Филиппинд цөөхөн байдаг аж.

Мариа Рессаг баривчлах үед сурвалжлага хийж байсан “Рапплер”-ын бас нэгэн сэтгүүлчийг ч цагдаагийнхан “чи дараагийнх нь байх болно шүү” хэмээн сүрдүүлсэн байна.

Тус мэдээллийн сайт нь Филиппиний Ерөнхийлөгч Р. Дутертегийн хэрэгжүүлж буй хар тамхитай тэмцэх “харгис бодлого”-ын тухай цуврал нийтлэл гаргаж байсан нь тэднийг Дутерте болон түүний дэмжигчдийн бай болоход хүргэжээ. Родриго Дутерте 2016 онд Ерөнхийлөгч болох үедээ хар тамхины асуудалтай “хатуу гараар тэмцэх”-ээ амлаж байсан юм. Түүнийг Ерөнхийлөгч болсноос хойш хар тамхитай холбоотой гэмт хэргийн илрүүлэлт эрс нэмэгдсэн ч сүүлийн гурван жилд үүнтэй холбоотой баривчилгаа, ял шийтгэл зэргээс болж хэдэн мянган хүн амиа алдсан байна. Олон улсын хүний эрхийн байгууллагаас ч бас сүүлийн үед Р.Дутертег хурцаар шүүмжлэх болсон.

Мариа Ресса нь маш их туршлагатай, чадварлаг сэтгүүлч бөгөөд шударга үнэнийг олон нийтэд хүргэснийхээ төлөө улс төрийн хавчин гадуурхалтад өртөж байгааг нь харгалзан  үзсэн “Time” сэтгүүл түүнийг 2018 оны онцлох хүмүүсийн нэгээр тодруулсан байна. Өнгөрсөн оны онцлох хүмүүсийн жагсаалтад “үзэг барьсан дайчид” гэгдэх олон сэтгүүлчид багтсан билээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж