Мандалговь хотод 47 цэгт 62 хяналтын камер суурилуулах ажил эхэллээ. Камер суурилуулах ажлыг “Смарт технологи” ХХК гүйцэтгэх юм.
Гурван жилийн баталгаат хугацаатай стандартад нийцсэн камер суурилуулна гэдгээ гүйцэтгэгч компанийн мэргэжилтэн мэдэгдсэн бөгөөд камер суурилуулах ажлыг зургадугаар сард дуусгаж хүлээлгэн өгөх юм байна.
Харин камерын хяналтын систем Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт байршина. Мандалговь хотыг камераар хянадаг болсоноор гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг илрүүлэхэд үр дүн өгнө гэж үзжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn