Такси үйлчилгээнд "халтуурчид" ноёлж байна | News.MN

Такси үйлчилгээнд "халтуурчид" ноёлж байна

Такси үйлчилгээнд "халтуурчид" ноёлж байна

Нийслэлийн тээврийн газраас гаргасан шийдвэрээр энэ сарын 1-ээс такси үйлчилгээний үнэ эхний 1 км 1500 төгрөг, түүнээс хойших нь 1000 төгрөг болж нэмэгдсэн. Үнийн нэмэгдэл Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй такси компанид  хамаарч  байгаа юм.

Өмнө нь буюу 2013 онд такси үйлчилгээний үнийг эхний 1 км тутамд 1500, дараагийн км-ыг 1000 төгрөг болгох шийдвэр гарч байжээ. Такси үйлчилгээ эрхлэгч компаниуд эдийн засгийн чадавхи сул байгаагаас бааз сууриа бэхжүүлэх боломж олдохгүй байгаа тул зах зээлийн үнэ рүү дөхүүлж, үнийн тарифыг нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн хүсэлт гаргасныг Нийслэлийн тээврийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтран судалж үзээд үндэслэлтэй хэмээн үзэж, дээрх шийдвэр гарчээ. Тухайн үед такси үйлчилгээ эрхэлдэг 16 компани байсан аж. Гэвч энэ үнийг удалгүй буулгажээ.

Харин одоо Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн тээврийн газартай гэрээ байгуулан ажилладаг есөн аж ахуйн нэгжийн 527 такси байдаг бөгөөд эдгээр такси нэмэгдсэн үнээр иргэдэд үйлчлэх эрхтэй юм.

Ажил тарах үе болоод ч тэр үү өчигдөр /2019.02.13/ 17.00 цагийн орчимд зам дагуу такси барихаар зогсож буй хүн олон байлаа. Таксины төлбөр нэмэгдсэнээс хойш такси үйлчилгээний салбарт ямар өөрчлөлт гарсныг сурвалжиллаа.

ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРААД БАЙХАД ТАКСИНЫ ҮНЭ НЭММЭЭРГҮЙ БАЙНА

Иргэн Э.Болор-Эрдэнэ

-Ихэвчлэн хувийн таксигаар үйлчлүүлдэг. Гараад гараа өргөхөд л шууд зогсдог тул дуудлагын такси хүлээх шаардлагаггүй цаг хэмнэдэг. Үнэ нь ч бусдаас хямд. Бас хол газар явахаар бол жолоочтойгоо ярилцаад, үнээ тохироод явж болно. Дуудлагын такси дуудахаар уддаг. Энэ сараас эхлэн дуудлагын такисны эхний км-ын  төлбөр нэмэгдсэн. Бензиний үнэ буураад байхад таксины үнийг нэммээргүй л байгаа юм.

ДУУДЛАГЫН ТАКСИ БАГАДАА 10 МИНУТ ХҮЛЭЭДЭГ

Иргэн Ж.Амгаланбаяр

-Дуудлагын такси дуудахаар хамгийн багадаа 10 минут хүлээх шаардлага гардаг. Дуудлагын төлбөр төлөх шаардлагатай болдог. Тиймээс хувийн таксигаар үйлчлүүлэх нь цаг хэмнэдэг. Ажил эхлэх, тарах үед бага зэрэг хүлээдэг. Түүнээс бусад үед хүлээх шаардлага гардаггүй. Үнэ нь ч боломжийн.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ЦӨӨРӨХ, ОРЛОГО БУУРАХ ЗЭРЭГ ӨӨРЧЛӨЛТ ГАРААГҮЙ

Иргэдийн сэтгэгдлийг сонсоход ихэнх нь хувийн такси сонгон үйлчлүүлдэг гэсэн юм. Харин такси үйлчилгээний компаниудад ямар өөрчлөлт гарсныг тодрууллаа. Тэд таксины төлбөр эхний км нь 1500 түүнээс хойших нь 1000 төгрөг болсноор үйлчлүүлэгчид цөөрөх, орлого буурах зэргээр ямар нэгэн өөрчлөлт гараагүй гэж байлаа. Тухайлбал, Улаанбаатар такси компанийн маркетингийн менежер М.Азжаргал “Өмнө нь албан ёсны таксины эхний км 1000, түүнээс цааших нь 800 төгрөг байсан ч иргэд үнийг мэддэггүй байсан. Одоо эхний 1 км 1500, түүнээс хойших нь 1000 төгрөг болсон. Энэ өөрчлөлтөөс хойш иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй. Үйлчлүүлэгчид цөөрөх, орлого буурах зэрэг өөрчлөлт гараагүй. Бидэнд байгаа асуудал нь албан ёсны зөвшөөрөлтэй такси дэндүү цөөн байна. Нийслэлийн тээврийн газарт бүртгэлтэй 500 гаруй такси байдаг гэх боловч үүнээс 400 гаруй нь л идэвхтэй ажилладаг. Мөн такси үйлчилгээг иргэд хувийн такси үйлчилгээгээр үйлчлүүлсэн найдваргүй, сэтгэл ханамжгүй байдлаараа дүгнээд байдаг. Бас зарим такси дуудлагын аппликэйшнүүд дээр таксины км-ын үнийг 3000 төгрөг зэргээр худал мэдээлэх нь бий” гэсэн юм.

Албан ёсны зөвшөөрөлтэй таксины жолооч нь өдөрт 100 орчим мянган төгрөгийн орлоготой ажиллаж, 30 гаруй мянгыг нь шатахуунд зарцуулж, 25 мянгыг нь бааздаа өгч, үлдсэнээр нь амьдралаа залгуулдаг байна.

 1000 ТӨГРӨГ БАЙХАД ХАНГАЛТТАЙ

Зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн таксины үнэ нэмэгдсэнийг хувийнхан нь далимдуулан таксины үнээ нэмээд амжжээ. Гар өргөвөл хувиараа такси үйлчилгээ эрхлэгч зогслоо. Түүнд сурвалжлага хийж яваагаа хэлэхэд зураг даруулахаас татгалзсан юм. Гэхдээ “Ажил, гэр рүүгээ явах зам дагуу зорчих хүн байвал авдаг. Бас амралтын өдөр таксинд явдаг. Зарим өдөр 5000 төгрөгийн орлоготой байдаг бол баяр ёслолын үед хамгийн ихдээ 100 гаруй мянган төгрөгийн орлоготой байдаг” гэлээ. Харин төлбөр нь километр бүр нь 1000 төгрөг гарч байлаа. Жолооч “Километр нь 1000 төгрөг байхад хангалттай” гэсэн юм.

Зөвшөөрөл авч такси үйлчилгээ эрхэлдэг компани нь сар тутамд татвар төлдөг бол хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид татвар төлдөггүй.

30-40 МЯНГАН ХУВИЙН ТАКСИ БИЙ

Судалгаанаас харахад хувиараа такси эрхлэгч буюу “халтуурчид” нийслэлд 30-40 мянга байдаг аж.  Өөрөөр хэлбэл, албан ёсны зөвшөөрөлтэй таксинаас 10 дахин их хувийн такси үйлчилж байна гэж хэлж болно. Дэлхийн жишигт 1000 хүн тутамд 3-4 такси ногдвол эрэлт хэрэгцээг бүрэн хангана гэж үздэг байна. Харин Улаанбаатарын 2500 иргэнд албан ёсны зөвшөөрөлтэй нэг такси ногдож байна. Такси үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжээс таксины тоог нэмэх боломжийн талаар лавлахад “Такси үйлчилгээ эрхлэгчдийг дэмжсэн ямар ч бодлого байдаггүйтэй холбоотой” гэсэн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

7172 2019-02-14 49.0.212.70

ХОЛХИО ГОРЬДЛОГУУД ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ Л БИЙ БОЛГОДОГ

Avatar

Жмзочин 2019-02-14 64.119.20.126

Уг нь зөв сэдэв хөндсөн ч гол зүйл туссангүй. Хотын түгжрэлийн гол нь халтуурчдаас болдгийг ер дуугарахгүй юм. Татвар мэдээж төлөхгүй, мөнгө олох гэж хөдөөнөөс хотод ирж зам мэдэхгүй байж халтуур хийдэг. Тээврийн цагдаа үүнд зориуд анхаараасай.

Avatar

иргэн 2019-02-14 122.201.22.144

ОЧИХ ГАЗРЫГ МЭДДЭГГҮЙ, ХИР БОЛСОН СУУДЛЫН БҮРЭЭСТЭЙ,ТАМХИНЫ ҮНЭР НЭВТ ШИНГЭСЭН ТИЙМ Л ТАКСИ НЭРТЭЙ ЮМНУУД ЯВДАГ Ш ДЭЭ .ХАРИН ТУСГАЙ ФОРМ ХАНТААЗТАЙ ,НЭГ ЗАГВАРЫН ГОЁМСОГ МАЛГАЙТАЙ ЖОЛООЧ БАЙВАЛ ШАЛ ӨӨР ШҮҮ

Avatar

зочин 2019-02-14 202.21.127.166

ТАКСИ ДУУДААД БАЙХАД ИРДЭГГҮЙ ШДЭЭ, ОЙР ХАВИД ТАКСИ АЛГА БАЙНА Л ГЭДЭГ ШД

Avatar

Зочин 2019-02-14 64.119.19.172

Зах зээлийн эрэлт нийлүүлэлт нь үнийг тогтоодог зүй тогтолтой нь үнэн боловч төлөвшөөгүй салбарт төр засгаас зохицуулалт хийх ёстой!! Жишээ нь- хувийн такси (хаагий)-ийн км тутмын үнэ 800 төгрөгөөс илүү байж болохгүй гээд ЗГ-аас ч юм уу, хотын захиргаанаас тогтоол гаргачихвал хаагийнууд дагаадл мөрдөөд явна!!! Албан ёсны таксины үнийг 1000-1500₮ болгочихоор дагаад шнэ нэмэгдэж байгаа юм!!! Ингэж уруу татахын оронд зохицуулалт хийгээч ээ!!! Хаагийчид 800₮ явахад алдагдалгүй!!!

Avatar

Зочин 2019-02-14 66.181.187.68

Өөрийгөө хүндэлдэггүй хүн хувийн таксинд их явдаг байх гэж боддош мэдээж бусдыг хүндлэхгүй байх нь тодорхой Замын түгжрэлд асар их дарамт саад болдог хүмүүс дуртай газраа хүнээ буулгаж хүнээ авна Автобусны буудал эзэлж зогсоно Нөгөө автобуснууд нь зогсоол руугаа орж чадахгүй тул шууд 2 дугаар эгнээнд зогсоно араас нь яваа жолооч нар нэг бол хүлээнэ үгүй бол 3 дугаар эгнээ рүү дайрч зохиомол түгжрэл үүсгэнэ Алийн болгон монгол эрчүүд халтуур хийж амьдрах юм бэ Арай өөр юм бодолдоо

Avatar

Нийслэлийн иргэн 2019-02-14 103.9.90.130

Хулгайн халтуурчдыг таслан зогсоохгүй бол айл судлах, хулгай хийх, хүчиндэх гэмт хэрэг буурахгүйээ.

Avatar

Хотын залуу 2019-02-14 43.228.131.110

Улаанбаатар шиг гудамжинд гар өргөж такси авдаг хот бараг энэ дэлхий дээр байхгүй. Бүх хотууд таксины зогсоол дээр дугаарлаж зогсож байгаад таксинд сууна. Манайд бол гар өргөөд зогсож байхад нэг тэнэг нь урдуур гараа өргөөд такси аваад явчихнэ үнэн тэнэг амиа бодсон бүдүүлэг зантай. Хамгийн тэнэг нь такси нь ирж зогсоод хаашаа явах юи гэж эргүүтнэ. UBER байхгү болохоор бүр тэнэг. таксины дуудлага өгөхөөр наан чинь машин алга гэж балайрна.

Avatar

Иргэн 2019-02-14 202.21.119.54

Албан ёсны таксинуудыг замын 1-р эгнээгээр зорчих завшоорол өгөөд бүгдийг нь ижил стандартын өнгөтэй болгоод тоог нь олшруулаад үйлчилгээний үнийг бууруулах хэрэгэй.

Avatar

Хүннү 2019-02-14 202.179.26.120

Халтуурчидын зарим нь маш бохир заваан өөрөөс нь элдэв үнэр үнэртдэг. Тийм байж бусдаасаа илүү мөнгө авах гэдэг. Жишээ нь 3500 төгрөг гардаг газарт 1. настай жолооч 1. Хүний ам дагуулж ярьдаг /яг үнэн, та үнэн хэллээ /г. т жолооч 3. Хэзээ мөдгүй салж унах гэж байгаа машинтай жолооч нар 4500-5000 – г нэхэх энүүхэнд шүү

Avatar

Зочин 2019-02-14 202.131.242.254

Сэтгүүлч нар үнэ, зах зээлийн харилцаанд хэрэглэгчийн байр суурьнаас попорч ханддагаа болих хэрэгтэй. Үүнийг улс төрчид, төрийхөн ашиглаж, үнэ тогтоох, хаах, хорих, хязгаарлах зэргээр ашиглаж эхэлдэг.

Avatar

Зочин 2019-02-14 202.21.106.130

Таксигаа олон болгооч!! Чадахгүй бол хувийнхан явж л байг л дээ?Хүртээмж боломжоо тооцоолохгүй байж сургаар л дайрчих юм аа??

Avatar

Хүннү 2019-02-14 202.179.26.120

Улаанбаатар такигүй хот шүү дээ. Таксин үйлчилгээг халтуурчид л хийдэг тэд өдөрт бинзенээ хасаад 60 000 төгрөг олдог,сард дундажаар 1,2 саяыг олдог, түүнээсээ ХАОАТатвар төлдөггүй. Дунджаар 35000 халтуурчид сар бүр ХАОАТ- 120 000-г төлхөд сард 4,2 тэрбум төгрөг жилд 50.4 тэрбум төгрөг улсын төсавт орно.

Avatar

Болд 2019-02-14 202.21.124.130

Халтуур хийж амьдралаа залгуулдаг нь ихэнх нь байгаа.
1 сая хүн амтай хотод 30 аас 40 мянган такси явж байгаа нь харин ч бага тоо шүү.
1 сая хүн амтай хотод 10 % 100 мянган такси явхад өрсөлдөөн ширүүсэж үйлчилгээ сайжирдаг.
Ингэснээр бизнесийн зарчимийн дагуу хуучин эвдэрхий машинууд хөдөлгөөнөөс шахагдаж гарна гэсэн үг.

Avatar

Батаа 2019-02-14 59.153.112.89

Гол асуудал нь хэрэв хувийн таксинд явж байгаад ямар нэг осол гарвал хэн хариуцах бэ. Хөгжилтэй улс үүнийг зөвхөн даатгалтай зөвшөөрөлтэй такси үйлчилгээнд явуулах замаар шийддэг. Бидний амь, эрүүл мэнд үнэтэй шүү. Дуртай газраа зогсож хүн авдаг (хувийн) такси түгжрэл үүсгэх гол шалтгааны нэг. Үүнд бид бүгд буруутай.

Avatar

Zochin 2019-02-14 202.21.96.212

Hugjiltei ulsiin ner barij s*****g garuud ih boljee.

Avatar

Батаа 2019-02-14 59.153.112.89

Та таксинд сууж яваад осолд орон насан туршдаа хүнээр асруулах эрсэл, эсбэл та хувийн такси жолооддог бол ослоос нэг үйлчлүүлэгчийг насан турш асрах шийдвэрийг шүүхээс авах эрсдэл байгааг та нэг тунгаана уу.

Avatar

зорчигч 2019-02-14 66.181.166.154

Манайд такси дуудахад мөнгө төлнө ихэнхдээ 1 минутын үнэ 500 МНТ авахын тулд такси дуудаж асууж байна гэж хэлээд хүлээлгээд хол явах зай биш бол ойр хавь такси алга гээд тасалдаг: Такси ирээд 500 мнт авдаг бол яах вэ зүгээр л хүний мөнгө хулгайлах арга болоод байна. Энийг болиулаачээ. 19001950. 19001991 …. гм

Avatar

b 2019-02-14 202.126.89.162

Төриин хулгаач ихтэй улсд тахi олдохгүй шүүдээ тэнэгүүдээ ха

Avatar

х 2019-02-14 203.169.49.97

улс их хэмжээний татварынхаа орлогыг алдаж байна. Хѳдѳѳнѳѳс хот руу жил болгон ирдэг олон мянган иргэдийн тоо ѳсѳхѳд халтурын такси гол үүрэгтэй

Avatar

irgen 2019-02-14 122.201.31.82

jiriin irgediinhaa hiih ajiliig ulam boogduulaad baihaar yaaj amidrah ve? zovhon mongotei ni amid yav geed baigaa yumuu, ingeed baival suuldee boslogo uimeen garna da,

Avatar

Зочин 2019-02-14 202.72.245.206

ТАКСИ БАРАГ БАЙХГҮЙ УЧИР ТЭД ОРОН ЗАЙГ НЬ НӨХӨЖ БАЙГАА ТУЛ БАЯРЛАЛАА Л ГЭХЭЭС ӨӨР ЯАХАВ

Avatar

temuujin 2019-02-14 66.181.179.174

Өөрсдөө тэднээсээ дор болохоор л доор нь орж байгаа шд. Дээр байсан бол халтуурчид аяндаа бизнесээс шахагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж