"Монголд цөмийн хаягдал булшлах талаар ярьсан байна лээ" | News.MN

"Монголд цөмийн хаягдал булшлах талаар ярьсан байна лээ"

"Монголд цөмийн хаягдал булшлах талаар ярьсан байна лээ"

"Монголд цөмийн хаягдал булшлах талаар ярьсан байна лээ"

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй улс төрийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Намрын чуулган завсарлаад Төрийн ордон нам гүм байна. Энэ удаагийн чуулганы үр дүн, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Үндсэндээ УИХ-ын даргыг огцруулах гэж 40 хоног төр барьцаалсан. Тавьсан шаардлагууд нь зөв ч гэлээ буруу аргаар тэмцсэнд нь би эгдүүцсэн. Хуулиа батлаад асуудлаа шийд гэдгийг би өмнө  нь ч хэвлэлүүдээр хэлсэн. Хуулиа батлаад долоохон хоногийн дотор шийдэж болох байтал 40 хоног төрийн ажлыг гацаасан нь гадна, дотнын олигархууд, бүлэглэлүүдийн зориуд зохион байгуулсан үйлдэл болов уу гэж харж байгаа. Би нэг жишээ хэлье. Хойд Солонгос болон АНУ Монгол Улсад уулзалт хийх сонирхолтой байсан. Би Хойд Солонгос-Монголын парламентын бүлгийн даргын хувьд үүнийг хэлж байгаа юм. Гэтэл энэ хооронд Төрийн ордныг машинаар дайрлаа, талбай дээрээ жагсаж парламентын үйл ажиллагааг гацаалаа. Мөн Шангри-Ла зочид буудалд гаднын тагнуул амиа алдлаа. Энэ бүхний үр дүнд Монгол Улс тогтворгүй засаглалтай, аюулгүй байдал нь хангалтгүй бие даасан гадаад бодлого явуулах чадваргүй болж гаднынханд харагдаж байна. Алдсан боломжууд юу байсан бэ гэдэг талаас нь би ярьж байгаа юм. Мөн өнөөдөр ШХАБ-д элсэх, цөмийг хог хаягдлыг Монголд булшлах сонирхолтой болж байна. Өмнө нь бид цөмийн хог хаягдлыг эсэргүүцдэг байсан. Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ ангижиръя гэдэг шийдвэр гаргаж, энэ тохиолдолд хогийг нь яах вэ гэдэг асуулт гарна. АНУ-ын Hudson Institute-ээс боловсруулсан төслөөр бол Монголд цөмийн хог хаягдлыг булшлах талаар ярьсан байна лээ.

-Баталгаатай мэдээлэл юм уу?
-Би хуульч хүн, хоёрын хооронд зүйл ярихгүй. Энэ бүхэнд бид өнөөдөр сонор сэрэмжтэй байх ёстой.

УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр цөмийн хог хаягдлыг булшлах тал дээр эерэг байр суурьтай байдаг. Одоо энэ байр сууриндаа хэвээр байгаа эсэхийг би хэлж мэдэхгүй.

-УИХ-ын даргыг солихын тулд хоёр сар орчмын хугацаанд намрын чуулганы үйл ажиллагааг гацааж есөн ч удаагийн чуулган хуралдаж чадаагүй. Одоо асуудал шийдэгдсэнээр улс төрийн хямрал, хагаралдаан бүрэн дуусч чадах болов уу. Ирэх хаврын чуулганы уур амьсгалыг та хэрхэн харж байна вэ?

-Ер нь бол энэ асуултыг надад тавих нь зохисгүй. 76 гишүүн байж УИХ бүрдэнэ. Нэг эсвэл найман гишүүн байснаар УИХ биш. 76 гишүүний 40 нь засаглалд шууд нөлөөлж болдог гэдгийг сая бүгд харлаа. Засгийн газар байгуулж ч эсвэл хүссэн хуулиа батлуулж болно. УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг долоо хоногийн дотор шийдсэн. Хэрэв одоо энэ 40 багцаараа байгаа бол цаашид юу хийхийг нь би хэлж мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, төрийн тогтвортой, тогтвортой байх эсэх нь надаас хамаарахгүй.

-УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар парламентын үйл ажиллагааг төлөвшүүлж чадах болов уу. Та хэрхэн дүгнэж байна вэ?

-Таах тухай асуудлыг би мэдэхгүй.

-Таамаглах гэхээсээ илүүтэй нэг парламентад ажилладаг хүмүүсийн хувьд санал бодлоо хэлээч?

-Г.Занданшатар УИХ-ын дарга болоод гурав, дөрөвхөн хоног л ажиллалаа. Ядаж нэг бүтэн чуулганыг өнгөрөөсний дараа нь дүгнэх асуудал. УИХ-ын дарга дөнгөж болонгуут нь энэ сайн ажиллана гэж пялдагдах, эсвэл муулах нь зохисгүй л дээ.

-Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-нд зохион байгуулахаар товлосон. Энэ сонгуулийн хүчтэй өрсөлдөгч нь МАХН-ын дарга Н.Энхбаяр  гэж улс төрийн хүрээнд таамаглаж байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Би энэ талаар хэдэнтээ байр сууриа илэрхийлсэн. Нөхөн сонгуульд Н.Энхбаяр дарга өрсөлдөж болно. Гэхдээ гарахгүй ш дээ.

-Яагаад?

-Хэнтийн тойргийн сонгогчид дунд явуулсан судалгаанаас харагдана. Тэд Д.Гантулгыг тэнэгтээ сонгоогүй харин ч ухаантай.

Өнгөрсөн 30 жил Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Н.Энхбаяр, Н.Багабанди гэх мэт энэ хүмүүсээс тэд залхчихсан. Хэтэрхий ухаантай, унасан хойноо бүр их ухаантай болчихдогоос нь залхсан гэсэн үг.

Тийм учраас өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуулиар Д.Гантулгыг сонгосон. Нөхөн сонгуулиар энэ сонголтоо л  сайжруулахыг  хүснэ. Сонгогчдын өнөөдөр өгч байгаа мессеж нь шинэ сонголт.

-Шинэ сонголт гэдэг нь шинэ нам юм уу, шинэ улстөрч юм уу?

-Шинэ улс төрийн хүчний тухай ойлголт биш. Ард түмэн өнөөдөр АН, МАН-д дургүй болсон гэж ярьж байгаа боловч бодит байдалд шинэ улс төрийн хүчнийг эсвэл сайн шийдвэр гаргахыг хүсээд байна уу гэдгийг би мэдэж байх ёстой. Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн нөхөн сонгуульд гарах боломж нь өндөр байгаа.

-Харин танай намын даргад боломж байгаа юм биш үү?

-Н.Энхбаяр гуайг УИХ-ын гишүүн болгох сонирхол зөвхөн Х.Баттулгад л бий.

-Шалтгаан нь?

-Хонгилгүй ялагч болж харагдах хэрэгтэй байна шүү дээ. Ерөнхийлөгч болгон дахин сонгогдох мөрөөдөлтэй байдаг. Трампаас эхлээд л сонирхол нэг.

Ерөнхийлөгч Х.Баттулгад Н.Энхбаярыг худлаа ч гэсэн хажуудаа байлгаад өрсөлдсөн дүр үзүүлээд ялах нь өөрт нь ашигтай. “Бөмбөг бөөрөнхий, сонгууль сонин болдог” гэдэг үгийг би бодож олохов дээ. Урьдчилан дүгнэх боломж алга.

-Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хороосон хэргийн талаар дахин сөхөгдлөө. Шүүхээр шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан гэх мэдээлэл ч гарсан. Танд энэ талаар нэмэлт мэдээлэл байна уу?

-Хэн ч хоосон ярьж болно. Гэхдээ ямар нэгэн үйлдэл хийх ёстой. С.Зориг агсны амь насыг хороосон хэрэгт манай тойргийн иргэд холбогдчихоод байгаа учраас ар гэрийнхнийх нь хүсэлтээр би энэ хэрэгт анхаарал хандуулж ирсэн. Миний бие Ази, Номхон далайн Парламентын холбооны ерөнхийлөгчийн хувьд Олон улсын парламентын холбоог авчирч хоригдож байгаа хүмүүстэй уулзуулах гэсэн боловч чадаагүй. Хоёрдугаарт, Ж.Батзандан болон бусад гишүүдийн зүгээс ноцтой ноцтой мэдэгдэл хийсэн. Үүний дагуу холбогдох хуулийн байгууллагуудад би асуулт тавьж хариуг нь авсан. УЕП М.Энх-Амгаланг УИХ-ын чуулганд оролцох болгонд нь би С.Зориг агсны амь насыг хороосон хэргийн талаар асуулт тавьдаг. Хамгийн сүүлд М.Энх-Амгалан прокурорын хэлснээр “Гурван шатны шүүх шийдчихсэн учраас хэргийг дуусгасан буюу эцэслэгдсэн. Гэхдээ гурван асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж хэлсэн. Үүнээс өөр надад нэмэлт мэдээлэл алга.

-Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан тухайд?
-Би мэдэхгүй. Буцсан гэдгийг нь хэн мэдээд байгаа юм, хуулийн байгууллагын аливаа асуудал хаалттай. Хэн нэгэн үүнийг зориуд зохиомлоор олон нийтийн анхааралд оруулах гэсэн үйл ажиллагаа байхыг ч үгүйсгэхгүй. Хэргийн захиалагчийг нь олохгүй юм бол хоригдож байгаа хүмүүсийг нь цагаатгах ёстой. Гэтэл захиалагчийг олох боломж нь хоёр нөхцөлөөр хаагдаад байгаа юм. Нэгдүгээрт, хэргийн хөөн хэлэлцэх хоёр жилийн хугацаа үлдсэн байтал энэ хугацааг дуусгачихсан. Хоёрдугаарт, хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийн зүгээс прокурор руу хэргийн зарим хэсгийг шилжүүлэх, олон нийтэд мэдээлэхгүйгээр хаалттай байлгасан. Үүнийг нь нээлттэй болго гэдэг асуудлыг анх тавьсаар зарим хэсэг нь л нээлттэй болсон.

-Манай улс ШХАБ-д 15 дахь жилдээ ажиглагч статустай явж ирсэн. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх ёстой, элсэх ёсгүй гэсэн байр суурь өнгөрсөн хавраас хойш хөвөрсөн. Ойрын өдрүүдэд уг асуудал дахин сөхөгдлөө. Та ч гэсэн  яриандаа ШХАБ-ын асуудлыг хөндлөө. Ер нь энэ асуудлаар таны хувийн байр суурь ямар байна вэ?

-ШХАБ-д элсэх тухай асуудлыг хөнгөнөөр шийдэж болохгүй гэдэг би хатуу байр суурьтай. Элсэх үгүй эсэх талаар ярилцаж болно. Гэхдээ шийдвэрийг нь парламент гаргах ёстой. Хэрэв олонхоороо гэдэг зарчмаараа тэд асуудалд хандаж үүний төлөө М.Энхболдыг огцруулсан бол Монголоороо тоглож байгаа хэрэг. Олон улсын гэрээ нь НҮБ-ын конвенцээр баталгаажсан байдаг. Жижиг улсын хувьд олон улсын аливаа гэрээнд орох нь эрсдэлтэй. ОХУ-ын зүгээс ШХАБ-ыг цэрэг армийн эвсэл гэж тайлбарладаг харин Хятадын хувьд эдийн засгийн хамтын ажиллагаа гэж ШХАБ-ыг зарласан. Миний хувьд манай улс ШХАБ-д элсэх цаг нь биш гэж хэлнэ. Сайн бодох ёстой. ШХАБ-д элссэн улс орнуудын хүн амын тоог нь мөн улс төрийн дэглэм зэргийг нь бид нарийн тооцож судалж байж шийдвэр гаргах асуудал. Монголоороо тоглосон аливаа шийдвэрийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

73 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Gan 2019-02-14 64.119.17.139

Enhbayriiin yal ni hungugdsun mongoliin ard tumnii yaduu bailgaagiin buruu tan ni Enhbayr tuhain uedee uuriiguu tahin shutuulj turiig samuuruulsan hun avilga Alban tushaaliin naimaa namiin sanhuujiltiin buruu zam Enhbariin turshlaga ternees Farah oligtoi yum baihgui uher mongolchuudaa

Avatar

шу 2019-02-14 122.201.21.66

elbegdorjiig nam darah hun bol nambar enkhbayar . ter garch ireed ene tarvagaa neg tiish ni bolgoh heregtei

Avatar

Нэр нэгт: 2019-02-14 103.212.119.206

Жинхэнэ хуульч хүн гэж ийм хүнийг хэлнэ. МАХН-ыг энэ хуульч авчирсныг хэн мартах билээ. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан тэнэгүүд энэ хүний хэлж ярьж байгааг даанчиг ухаж ойлгохгүй л дээ. Ийм ухаалаг хуульчид хэрэгтэй байна.

Avatar

Нэр нэгт: 2019-02-14 103.212.119.206

Жинхэнэ хуульч хүн гэж ийм хүнийг хэлнэ. МАХН-ыг энэ хуульч авчирсныг хэн мартах билээ. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан тэнэгүүд энэ хүний хэлж ярьж байгааг даанчиг ухаж ойлгохгүй л дээ. Ийм ухаалаг хуульчид хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2019-02-14 103.26.193.115

Энэ дурак Н.Энхбаяр даргын фон-оор УИХ-ын танхимд орж ирчихээд одоо түүнийхээ эсрэг хошгирч байдаг өөдгүй новш , за тэгээд Монгол хүн нэг иймэрхүү хогийн зантай байдаг юм шив дээ "Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана" ,"Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ" эсвэл "Хүн тэжээвэл толгой цусдана , мал тэжээвэл ам тосдоно" Ухаант ард түмэн маань зүгээр ч нэг хэлээгүй л дээ

Avatar

Зочин 2019-02-14 43.242.242.59

Н.Энхбаяр Монголын улс төрд маш их нөлөөтэй хүн. Энэ хүн байвал МАНАН дураараа ашилж чадахгүй. Улс төр эрүүлжиж авилгалчид хумигдана. МАНАН-гийнхан Баасанхүү мэтийн жаахан гарыг өөрсдийн алиа салбадай болгоод байнаа. Тэр АН-ын нээнтгэнд орсон. Нээнтэгт оруулсан хүн нь Хурц . Тийм учраас Баасанхүү бол Ц.Элбэгдоржийн дохиосоор ажиллах хүн. Монголчууд урвагчид дургүй.

Avatar

Иргэн 2019-02-14 203.91.115.40

Хэний ч мэдэхгүй тэнэг байж Энхбаяр гэдэг хүний нэрээр Гишүүн болчоод их хуцахнээ. 12 онд намын квотоор Энхбаяр Баасанхүүг гишүүн болгосон юм.

Avatar

Зочин 2019-02-14 122.201.31.87

Энэ донгио чинь үзмэрч болчихоо юу өвчин нь хөдлөө юу

Avatar

Зочин 2019-02-14 120.16.221.7

Ард түмэнд О.Баасанхүү шиг тэнэгүүд биш Н.Энхбаяр шиг улс төрчид хэрэгтэй. Энхбаярыг сонгогдох вий гэж яасан их айж байна. Утсан хүүхэлдэй мөнгөний донтой

Avatar

Зочин 2019-02-14 182.160.3.193

Baasanhuu gishuun er ni ymar neg zuiliin goliig ni olood helchihdeg gishuundee ajilaa hiideggui gishuud ulsaas mungu idsen alban tushaalaa ashiglasan gishuudiin hajuud heleh zuilee helchihdeg gishuundee

Avatar

Зочин 2019-02-14 150.129.142.241

бичил манан урдаасаа мэдээд хэлж байгаа бол энэ том амьд архивыг хэн хүнгүй л гаргах ссонирхолгүй болтой юм энэ хүн орвол ч их юм зүг чигээ олох байхдаа

Avatar

Зочин 2019-02-14 202.126.89.59

Бааскаа бол Сайн залуу сайхан ч эр. Харин Энхбаяр одоо болно. Хэнтийчүүд тэнэг биш

Avatar

Зочин 2019-02-14 202.5.206.61

ЭНэ үнэхээр инээдэмтэй шоучин нөхөр юмаа

Avatar

zochin 2019-02-14 122.201.19.66

Hudlaa uls torjson muu golog...

Avatar

Зочин 2019-02-14 202.21.106.103

Намын хурал хийссэн сайн биш үү. Тэгээд Энхбаяр л хийх ёстой юм уу?

Avatar

Зочин 2019-02-14 202.21.106.161

Баасанхүү бол худлаа гар шүү. Туйлбаргүй,үзэл баримтлалдаа үнэнч биш. Яаж л бол яаж хувирна.Амархан худалдагдчихдаг. Их мөнгөтэй нэг хуурай ах миний ард байдаг гэж яриад л байсан. Энхбаярыг унагах гэж санхүүжүүлж,их мөнгө гаргаж төрийн ордонд МАХН -н хурал гэгчийг хийлгэсэн. Занданшатарыг бол аргалчих хүн байна лээ.

Avatar

Зочин 2019-02-14 202.131.245.243

Дэлхийн буурай хөгжилтэй орнууд хөгжлийн стратегиа боловсруулахдаа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахгүй байх хэрэгтэй гэж Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард мэдэгдсэн байна.\nК.Лагард хэлэхдээ, "бага орлоготой болон хөгжиж буй олон орон стратегийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа зөвлөхүүдийг ажиллуулахын тулд олон сая ам.доллар зарцуулж буйг би харсан. Үүнийг хэмнэхийн тулд НҮБ-ын гаргасан хөгжлийн 17 зарчмаа гол болгон, хэрэгжүүлж эхлэхийг санал б

Avatar

Зочин 2019-02-14 66.181.183.163

Ерөнхийлөгч ,Ерөнхий сайд Оюунэрдэнэ Баасанхүү нарыг ер нь бол дэмждэг Баасанхүү ипотекийн зээлийн хүүг бууруулахын төлөө голлоод тэмцчих өөр олон юм руу ороод хэрэггүй Энхбаяр Багабаньд Элбэгдорж Баяр Энхболд нар бол худлааш дээ

Avatar

Зочин 2019-02-14 59.153.112.197

Youtube дээр https://www.youtube.com/watch?v=v4xZUr0BEfE дууг үзэж залуучуудаа 100 сая хандалттай болтол дэмжицгээе

Avatar

Х 2019-02-14 139.5.218.141

Энхбаяр энэ Баасанхүүд үнэхээр өртөө шүү дээ. Намгүй байхад намтай болгож өгсөн. Шоронд сууж байхад гаргаж өгөөд ерөнхийлөгчийн сонгуулийн эрхийг олж өгсөн. Гэтэл хэчнээн удаа. Намаасаа хөөлөө. Хамар үргэлж хүн ашиглдаг.

Avatar

Зочин 2019-02-14 202.9.43.33

Еех егсен хунтэй еглее босоод заргалдана .Тусыг усаар гээд манай сайхан зуйр цэцэн угнууд байдаг даа

Avatar

ккк 2019-02-14 122.201.22.144

ЭНЭ ЦӨМИЙН БОДИС ГЭЭЧ НЬ ЯДУУС БИДЭНД ОЛДОХГҮЙ ЛДЭЭ ДЭЭГҮҮР ЖДҮ ЧИД ХУВААГААД АВЧИХ БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Зочин 2019-02-14 66.181.160.31

Хятад оросын зарим хэсэг сибирь алс дорнодыг ч залгиад бн.Туркменээс зарим газрыг нь зээлийн барьцаанд авсан.Африкт асар их хөрөнгө оруулалт хийж байгаа.Том амбицтай.100 жилээр хардаг улс бн.хонгконгийг 99 жилээр түрээслээд авснаар нь харагдана.Манай энэ төрийн үед ШХАБ мэтийн шийдвэр гаргах нүүртэй улстөрч байхгүй.

Avatar

Zochin 2019-02-14 103.229.121.73

Ene golod MAXNamaas garsan khun shuu dee aygaad namiin dargaa demjeed songuulid ayluulaad Ardiin namiin esreg khamtraad temtsej bolokhgui bna be Ene songuulid MANamiig ungaj Enkhbayar garch ireed uls toriig ulam goe bolgokh kheregtei shuu dee ANamd neg suudal ogch bolokhgui uls tor ulam goe sonirkholtoi bolgokh kheregtei shuu Khentiichuudee amjilt

Avatar

Зочин 2019-02-14 122.201.24.176

Боловролгүй ерөнхийлөгч тэй Монгол эмгэнэлтэй . мафи маягийн сөөнгө хоолойгоор юу ч яриад байгаа юм ойлгогдох биш ядахдаа бэлдсэн юмыг нь олигтой унших чадвар т сургаач тэр бэлтрэг

Avatar

Зочин 2019-02-14 122.201.24.176

нээрээ ямар ерөнхийлөгч гэж ийм байдаг байнаа. амь үхсэн мэдэгдэхгү.. байсхийгээд л зам хаан барин Баянгол буудалд очино .

Avatar

Уншигч 2019-02-14 103.9.90.98

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тухайд манайх шиг хүн ам цөөтэй, буурай орон нэгдэх нь уусахын дохио, орж болохгүй, Баасанхүү гишүүний үзэл бодол зөв, аливаад төвийг сахих нь манайд ээлтэй. Юугаа хийж Хятадад нэгдэх гээд байдаг юм, Монгол Монголоороо байх нь зүйтэй. Бид тусгаар байж, улс орноо аваад явж дөнгөнө гайгүй. Тиймээс ч өдий хүртэл 2 том гүрний дунд биеэ даагаад байгаад байгаа юм. Өвөг дээдсийн тэмцлийн үр дүнг зүгээр нэг тавиад тууж болохгүй, Монгол хүн бүр мэдтүгэй.

Avatar

Зочин 2019-02-14 202.179.26.115

ish ene baasahkhuu heden tald guij bgad huluu huglahvii dee

Avatar

Иргэн 2019-02-14 64.119.18.84

Ард түмэн цагаан цаас нээх ухаан хэрэггүйшдээ Баасанхүү гөлөгөө!!!!Битгий далдгана за!!! Илжиг

Avatar

Зочин 2019-02-14 66.181.187.15

Энэ парламентад байгаа дөмөг гишүүдийн нэг шүү, маш зөв ярьж сэтгэж байна, улам олон талтай мэдээлэл түгээх олны дэмжлэг авах хэрэгтэй

Avatar

Баасанхүүгийн хэлсэн ортой л үг санагдаж байна 2019-02-14 103.212.117.49

Н.Энхбаяраар МАН-г нугаслуулах нь дээ.

Avatar

Хэн 2019-02-14 122.201.31.232

Чиний энхбаярыг одоо хэн ч тоохгүй

Avatar

Иргэн 2019-02-14 203.91.119.94

Н.Энхбаяр гарч ирвэл мэдэж цөхөх юмгүй өс хонзон хэрүүл тэмцэл л ихсэнэ?! Баасахүү гишүүн ер нв голч ярилцоага өгсөн байна?!

Avatar

Зочин 2019-02-14 95.216.98.108

Энэ ямар тэнэг сайт вэ. Сэтгэгдэл оруулах гэж нэлээн юм болох юмаа. Дахин оролдоно уу дахин оролдоно уу. Сэтгэгдэл азаар ордог наасан.

Avatar

хүрэлсүх 2019-02-14 43.242.243.209

Энхбаяр дарга гарч ирвэл үйл явдал цааш гоё өрнөнө дөө

Avatar

Х 2019-02-14 202.126.88.34

Цөмийн хогоор НҮД шийдвэр гаргаад Орос Хятад өөрсдийн хогоо булах тухай яриад байхад зориуд гуйвуулж байгаа сэтгэгдэл дан гадны гар хөлүүд шүү

Avatar

Зочин 2019-02-14 202.126.88.34

Цөмийн хогоор НҮД шийдвэр гаргаад Орос Хятад өөрсдийн хогоо булах тухай яриад байхад зориуд гуйвуулж байгаа сэтгэгдэл дан гадны гар хөлүүд шүү

Avatar

Х 2019-02-14 202.126.88.34

Баасанхүүг яагаад муулаад үзэн ядаад байгааг ойлгохгүй юм. Үнэнийг ярьж байна. Бас хулгайч биш нь үнэн. 2 удаа сонгогдсон хүн. Ийм зүйл ярихгүй яах юм.

Avatar

Зочин 2019-02-14 202.126.88.34

Баасанхүүг яагаад муулаад үзэн ядаад байгааг ойлгохгүй юм. Үнэнийг ярьж байна. Бас хулгайч биш нь үнэн. 2 удаа сонгогдсон хүн. Ийм зүйл ярихгүй яах юм.

Avatar

Зочин 2019-02-14 49.0.149.20

ТҮРИЙНИЙ БӨӨС ТОЛГОЙД ГАРАХААР НЭГ ИЙМ ЮМ БОЛДОГ ЮМ ГЭНЭЛЭЭ БААСАНХҮҮ БАЦААН Ч МЭДЭХГҮЙ Л ДЭЭ

Avatar

Irgen 2019-02-14 174.209.5.7

Cham shig turiindee ch tolgoindoo ch buustuu novsh yuch oilgohgui l dee.Chamdaa tolgoi turiigee maajihaas uur hlchadah yum bhgui l dee.Yadaj shiveree arilgachihaad olon yum huz orkoo.

Avatar

Зочин 2019-02-14 202.21.106.130

Хэнтийн сонгуульд ямарч байсан МАН-аас хүн сонгогдсоны хэрэггүй. Хангалттай 64 хүнтэй нам ажил хийвэл хийнэ ш дээ. Тэрний оронд сөрөг хүчнээс нь нэг ч гэсэн хүн сонгогдож ,Хүрэлсүхээс хамааралгүй чөлөөтэй ажиллах хэрэгтэй . МАН намтай Хэнтийнхэн хариуцлага тооцох байх. Сонгогдсон гишүүн нь чөлөөлөгдчихөөд байхад Хэнтийн тойргийг төлөөлөлгүй олон сар байлгаж байгаа нь үндсэн хууль зөрчиж байгаа. Хэнтийн ард түмэн хир зэрэг сэрж,сэхээрч байгаагаас л шалтгаална.Шинэчлэлийг хүсвэл МАН-г сонгохгүй.

Avatar

зочин 2019-02-14 203.91.115.253

Цөмийн хаягдлыг эх орондоо булшлах асуудлыг үзүүрээс нэг атгасан хүн хагартлаа бишээ тэсэртлээ баяжна даа

Avatar

Зочин 2019-02-14 103.26.194.225

НЭГ ЭЗНИЙ БООЛ БАЙСАН ДАРАА НЬ ХОЁР ЭЗНИЙ НЭГ ЗАРЦ БОЛООД ОДОО НЭГ ЗЭНЭЭ НӨГӨӨД НЬ ХУДАЛДАН ИДЭЖ ЯВАА Л НЭГ ЗАРЦ .

Avatar

зочин 2019-02-14 192.82.65.120

Баагий ипотекийн зээлийн хувь бууруулах тэмцэл хэзээ эхлэх вэ.

Avatar

ondor nastan 2019-02-14 182.160.38.220

talarhay

Avatar

сонин 2019-02-14 150.129.142.241

сонирхол нэвт харагдах юм яриад байвал амжилттёнд хүрнэ сонсох сонсохгүй нь сонин биш гол ньь анхааралд нь байнга байх гээд элбэгдоржийн техник ажиллагаа л байна новшоо

Avatar

Зочин 2019-02-14 150.129.142.241

ер нь хамаатай хамсаагүй юманд их хутгалдах юм сонин юм тэнд энхбаяр сонгогднуу байна уу чамд тийм хамаатай юмуу чамд бэлтгэгдсэн хэдэн сэтгүүлч байдаг болтой юм манан бүлгээс бэлтгэлтэй гал улаан кноп юмуу чи дээр хэнээс мѳнгѳ авч хурал зохион байгуулснаа чин шудрагаар нэг хэлчихээч тухайн үед баттулга чамайг санхүүжүүлсэн болоод яригдаад байсан нэг сумаар 2 туулай буудаж байсан юм байна чамаас элбэгдорж манангийхны нэг тийм хэвлэлийн баатар болж олонд танигдах цаашлаад эрх мэдэлд хүрэх

Avatar

Zochin 2019-02-14 202.21.105.186

Tsumiin khayagdliig Mongold bulshlakhiig Gadniikhan shiideed l avchiraad bulchdag yum uu Baasankhuu baasaa, bid chin khil khyazgaartai, tusgaar togtnoson uls shuu

Avatar

Зочин 2019-02-14 103.9.90.53

Энхбаяр Одоо бол болоодоо. 30 гэр бүлийн л нэг. 70 сая доллартой хүн шүү дээ

Avatar

Зочин 2019-02-14 103.9.90.53

Баасанхүү нэг юм дуулгах залуу шүү. Харж л байгаарай. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж. Энхбаяр энэ залууг хөөж туугаад л байсан.

Avatar

Baasanhuu 2019-02-14 66.181.187.48

Bombog booronhii songuuli sonin gej bi bodoj olson ch geh shig.ene bur dagz umaa yarij bgaa ni tegeed huuli ch ulstorch geed bgaa umaa

Avatar

Зочин 2019-02-14 150.129.142.241

чи үнэхээр pr ихтй хүн юм энхбаярыг дэмжих сонирхолгүй хүн чи ѳѳрѳѳ юм байна намын нэр баастаадд хурал зохион байгуулсан шиг сууух дуртай юм биздээ ха ха ха миний хувьд энхбаярыг энэ хуралд суулгаж маш олон шалтаг шалтгаануудыг яриулмаар байна шүүЭнхбаяр гарчих биздэээ бааасаа

Avatar

Гоод 2019-02-14 103.9.90.39

Жинхэнэ мундаг залуу шүү

Avatar

ХУУЛЬЧ 2019-02-14 202.9.43.212

ШАХБ-д анц нам дарламентел олонхоороо байх үед шийддэг зүйл бишийг МАН болонТӨРИЙН ЭРХ БҮИЙ 3 СУБЬЕКТ ЭРХ БИШ МЭДЭХ ЁСТОЙ ЛОО ??

Avatar

Зочин 2019-02-14 182.160.38.84

баасанхүү ББАСАА ИДЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2019-02-14 103.229.121.232

гөлөг

Avatar

Зочин 2019-02-14 202.21.106.130

Баасанхүү бол МАХН-ын төлөө хэзээ ч зүтгэхгүй. Ганц гишүүнтэй МАХН хоёр гишүүнтэй болчихвол өөрт нь ч гэсэн хэрэгтэй л баймаар даа. Энэ сонгуулиар биеэ худалдаад намын дарга Энхбаярын эсрэг ажиллах юм байна. Өмнө нь унагах ажиллагаа явуулж байсан хүн. Одоо ч их хуралд оруулж болохгүй гэж даалгавар авсан байх. Хүрэлсүх л мань хүнийг залуурдаад байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2019-02-14 103.229.121.232

анх энэ гөлөг Энхбаярыг долоогоод сүйд байлаа яг ингээд л ганцаараа хуульч юм шиг шааж өгдөг байсан.одоо урваад МАНАН гийн хонгилийн цэвэрлэгч хийгээд бүлт бүлт өөрийнхөө өмнө ярьдаг байсан юмаа үгүйсгээд л үнэн хэдэн нүүртэй гөлөг бэ.урвагчид зөвхөн үхэл байдаг юм шүү.

Avatar

Зочин 2019-02-14 103.229.176.130

БААСАНХҮҮ GOOD ШҮҮ ! ЭР ХУРГА :)

Avatar

зочин 2019-02-14 122.201.26.172

Уг нь зөв л хэлээд л байна шдээ. Юунд нь бухимдав. Өнгөрсөн хэрэг явдал Баттулга, Хүрэлсүх 2-ийн л нийлж хийсэн хэрэг шдээ. Оюун-Эрдэнэ бол зөвхөн хүүхэлдэй төдий. Тогоон дотор нь байгаа хүн харж л байгаа шдээ. Баттулга ШХАБ-д элсэх нь зөв гэсэн, одоо ганц тээг М.Энхболдыгоо дарж авсан юм чинь элсэх юм байгаа биз.

Avatar

сүрэнхүү 2019-02-14 202.9.45.245

хөөрхий энэ амьтан энхбаярын дэргэд хэн ч билээ

Avatar

zochin 2019-02-14 103.9.90.98

IIM L HUNIIG SONGOOD ELII MALAI YARIJ BGA YUMIIG NI SONSOH ZUGAATAI BAIDIIN BISH V

Avatar

Zochin 2019-02-14 122.201.24.141

Enkhbayar Bol hulgaich songoj bolohgui! Ard tumen martaagui bailgui dee!

Avatar

Булган 2019-02-14 103.11.193.202

Баасан Хүү өөрөө чи хэн бэ\nХэн байлаа\nЕртөнцийн мяа гэж чамайг л хэлнэ дээ.

Avatar

Б 2019-02-14 103.11.193.202

Баасан Хүү өөрөө чи хэн бэ\nХэн байлаа\nЕртөнцийн мяа гэж чамайг л хэлнэ дээ.

Avatar

Зочин 2019-02-14 203.169.48.146

Энэ нэг оймсонд хавчуулагдсан худалч пацааныг хөөргөж од болгохоо боль. Өөрийг нь өөд нь татаж гаргаж ирсэн Энкубаярынхаа араас худаг шаасан хөөгийн новш

Avatar

Зочин 2019-02-14 64.119.24.201

Hogjiltei huuhed shu

Avatar

Зочин 2019-02-14 182.160.37.12

энэ чяцга бүүр энхбаяраас үхтлээ айж байнаа. эрдэнэтчүүд энэ мэлхийг тат

Avatar

зочин 2019-02-14 202.21.125.35

Чацга

Avatar

мудак 2019-02-14 49.0.147.37

холдүү дурак

Avatar

ИРГЭН 2019-02-14 66.181.165.246

ҮНЭН МЭДРЭЛ П..ЗДА.

Avatar

Зочин 2019-02-14 103.111.68.3

ЭНЭ НЭГ ТЭНЭГ ЮМТАЙ ЦАГ ЗАРДАГ ӨӨР ХИЙХ ЮМГҮЙ СЭТГҮҮЛЧ ҮҮ? ЭСВЭЛ МӨНГӨӨ ТӨЛӨӨД БАЙДАГ ЮМУУ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж