Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн 12 удаагийн аварга “Эрчим” баг нэгэн чухал тоглолтыг эх орондоо хийх гэж байна.
“AFC Cup” буюу “Азийн цом”-ын тэмцээний “Play off”-ын тоглолтод Монголын “Эрчим” болон БНАСАУ-ын “Римион” клуб тоглохоор болсон. Эхний тоглолт хоёрдугаар сарын 20-нд буюу долоо хоногийн дараа Улаанбаатарт болно. Харин хариу тоглолт хоёрдугаар сарын 27-ны өдөр БНАСАУ-д болох юм.
Монголын клубүүдтэй ойролцоо чансаатай Зүүн Азийн клубүүд “AFC CUP” тэмцээнд оролцдоггүй учраас “Эрчим” сүүлийн гурван жил дараалан БНАСАУ-ын чансаа өндөр багуудтай сонголтгүйгээр оноолтоор таарч байна. Энэ жилийн өрсөлдөгч нь “Риомион” клуб бөгөөд 2018 онд улсынхаа дээд лигийн хоёрдугаар байрт орсноор “Азийн цом”-ын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг авчээ.
“Риомион” клуб БНАСАУ-ын 23-аас доош насны шигшээ багийн залуусаар бүрджээ. Харин Монголын “Эрчим” баг Үндэсний дээд лигийн тэмцээнд 12 удаа түрүүлснээс сүүлийн дөрвөн улиралд дараалан түрүүлээд байна.
“Эрчим” клубын урьдчилсан бүрэлдэхүүн:
Хаалгач:
1.Б.Ариунболд
22. Т.Цэгмид
Хамгаалагчид:
- Г.Билгүүн
33. Ч.Шинэзуун
8. Ц.Энхжаргал
32. Д.Золжаргал
Хагас хамгаалагчид:
- Б.Санжаадамба
12. Б.Даваажав
24. Т.Дөлгөөн
31. Ц.Бат-Эрдэнэ
10. М.Төгөлдөр
34. Г.Хишигдорж
25. Ж.Тэмүүжин
Довтлогчид:
- Г.Батбилгүүн
37. Б.Мөнхтүвшин
15. С.Гал-Эрдэнэ
42. Мотохиро Канеширо
36. Калу Чимезе Нелэ
21. Э.Адьяасүрэн
“ЭРЧИМ – “РИОМИОН” /2019.02.20 – 14.00 МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн/
Холбоотой мэдээ