Засгийн газрын хамгийн "ажилгүй" яам

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хамгийн "ажилгүй" яам

Засгийн газрын хамгийн "ажилгүй" яам

News агентлаг долоо хоногийн пүрэв гариг бүр “Яам агентлагаар сонин юутай байна вэ” буланг хүргэдэг . Бид энэ удаад Хууль зүй, дотоод хэргийн яамыг онцолж байна.


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ДЭД САЙД, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ БОЛОВ

Тус яамыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дөрөв дэх удаагаа томилогдон ажиллаж буй Ц.Нямдорж удирдаж буй. Удирдлагын багтаа өөрчлөлт оруулснаар гал тогоогоо залуучуудаар мануулж байгаа. Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсоноос хойш эзгүй байсан албанд Г.Билгүүн томилогдсон. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дэд сайд Б.Энхбаяраа өөрийнх нь өмнүүр орж улс төрийн ажил хийлээ хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ талаар дэд сайд асан Б.Энхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан удаатай. Түүний дараа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Г.Элбэгсайханыг томилсон юм.

Хамгийн сүүлд гэхэд тус яамны хийсэн ажлаас тодотгоод хэлбэл Монгол Улсын Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн салбарын улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйлдвэрийн бүтээгдэхүүн болох барилгын материал, тавилга, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, гутал, хувцас, гар урлалын бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулан, сурталчлах, захиалан авах боломж бүхий үзэсгэлэнг  зохион байгуулжээ. Мөн сар шинийн баярын өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оныг “Сахилга, хариуцлага, ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх жил” болгон зарлажээ.

Зөвлөгөөний үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Алба хаагчдын амьдрах нөхцөлийг сайжруулах, гэр бүл нийгмийн баталгааг дэмжих зорилгоор орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, шийдвэрлэгдээгүй удааширсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа гүйцэтгэх баримт бичгүүдийг судалж, шалтгаан нөхцөлийг тодруулж, шийдвэртэй арга хэмжээ авах, хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг дээдлэн ажиллах зэрэг тодорхой үүрэг, чиглэлийг өгчээ.

ХИЛЭЭ МАНАДАГ ЦЭРЭГ АМИА АЛДАВ

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эс тооцвол Ц.Нямдорж сайдын яам одоогоор томоохон хийсэн “ажилгүй” сууна. Харин Ц.Нямдорж сайдын толгойлдог яамны харьяа байгууллага болох Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан цэрэг сумтай буугаа үүрэн оргосон хэрэг гарсан. Түүнийг эрэн хайх ажиллагааны үеэр ОХУ-ын хил давсан болох нь тогтоогдож, ОХУ-ын талтай хамтарсан эрлийн баг ажиллаж цэргийг Тувагийн нутаг дэвсгэрт амиа алдсан байхад нь олсон юм. ОХУ-ын нутаг дэвсгэр дээр учраас одоогоор хэргийг тус улсын тал шалгаж байгаа юм. Одоогоор энэ хэргийн талаар шинэ мэдээлэлгүй байгаа бөгөөд хэргийг шалгах явц үргэлжилж байгаа юм.

ЦАГДАА НАР ХАР ТАМХИТАЙ “ЭРЧИМТЭЙ” ТЭМЦЭЖ БАЙНА

2019 он гарснаас хойш Хууль зүйн яамны харьяа Цагдаагийн ерөнхий газар хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлсэн зургаа дахь удаагийн баривчилгааг явуулав. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, гаалийн байгууллага бусад байгууллагатай хамтарсан арга хэмжээ зохион байгуулсны үр дүнд АНУ, Канад, Их Британи, Герман, Испани, Нидерландаас олон улсын шуудан илгээмжээр хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргүүдийг илрүүлжээ. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, гаалийн байгууллага бусад байгууллагатай хамтарсан арга хэмжээ зохион байгуулсны үр дүнд АНУ, Канад, Их Британи, Герман, Испани, Нидерландаас олон улсын шуудан илгээмжээр хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргүүдийг илрүүлжээ. Цагдаагийн байгууллага сайн ажиллаж байгаа ч хилээр нэвтрүүлэхэд нь анхаарах, яагаад ийм их хэмжээний хар тамхи хилээр ямар нэг асуудалгүй нэвтэрч байна вэ гэдэг ч мөн асуулт дагуулаад байгаа юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг эс тооцвол тус яам хамгийн “чимээгүй” яам.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж