"Бүсгүй ертөнц"-өөр аялаарай

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

"Бүсгүй ертөнц"-өөр аялаарай

"Бүсгүй ертөнц"-өөр аялаарай

Арав гаруй жилийн өмнө ая дан, донж маяг нь таарсан “Санаандгүй учирсан дурлал” дуугаараа нийтийн дууны ертөнцөд анх хөл тавьсан Э.Чулуунчимэг өдгөө дуунд дуртай түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болжээ. Энэ хугацаанд тэрээр ганцаарчилсан дөрөв, хамтарсан гурав, нийтдээ долоон цомог гаргасны зэрэгцээ Монгол бөхийн өргөөнд 4 удаа, Монгол эх орноо тойрон 3 удаа аялан тоглосон билээ.

МУСТА, дуучин Э.Чулуунчимэг "Бүсгүй ертөнц" уран бүтээлийн тоглолтоо 2019 оны хоёрдугаар сарын 22-ны 19 цагаас Ulaanbaatar palace-ын концертын их танхимд хийх гэж байна. Хоёр жилийн өмнө тоглосон "Зүгээр л инээмсэглэ" тоглолтоосоо хойш хийсэн уран бүтээлүүд болон үзэгчдийнхээ сонсох дуртай 20 гаруй дуугаа "Бүсгүй ертөнц" тоглолтдоо эгшиглүүлэх юм.

Олон олон бүсгүйн дотоод сэтгэлийн дуу хоолойг уянгалаг сайхан дуунуудаараа илэрхийлж буй дуучин бүсгүйн эрхэмсэг үдэшт та бүхнийгээ хүндэтгэн урьж байна. Түүний анхны уран бүтээл "Санаандгүй учирсан дурлал" дуу 10 нас хүрч, бяцхан охин Аялгуу нь “Хамгийн гоё хайр”-аар үзэгчиддээ бэлэг барина, тасалбар бүрийг шинэхэн цомог дагалдаж байгаа гээд сюрприз дүүрэн тоглолт болох нь ээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж