Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран шинэ уран бүтээл хийсэн төдийгүй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна.
СТА Т.Дэлгэрмөрөн бяцхан дуучин Б.Бат-Энэрэлийн шүтэн бишрэгч бөгөөд түүний дуулсан "Цамбагарав" дуунд сөхөрч явдгаа ярьжээ. Мөн тэрбээр бяцхан хүүг "Өөр ертөнцийн өгөгдөлтэй нэгэн" хэмээн бодож явдгаа ч илэрхийлсэн байна. Уран бүтээлчид тоглолтын үеэр үзэгчдэд барих сюрпризээ нууцалж буй ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ