Тосонцэнгэлийн ээжүүд “Сүүн цацал” өргөв

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Тосонцэнгэлийн ээжүүд “Сүүн цацал” өргөв

Тосонцэнгэлийн ээжүүд “Сүүн цацал” өргөв

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвөөс хаврын эхэн сарын шинийн 8-ны энэ өдрийн өглөөний нар мандах үеэр “Сүүн цацал” өргөх арга хэмжээ зохион байгуулсан байна. Энэхүү арга хэмжээ нь зам тээврийн болон ахуйн осол гэмтлээс сэргийлэх, хүн амын мэдлэг хандлагыг өөрчлөх, монгол зан үйлийг сэргээх, хангай дэлхий, нутаг усаа дээдлэн хүндэтгэх зорилготой ажээ.

Тус арга хэмжээнд Тосонцэнгэл сумын ээжүүдээс гадна сум орон нутгийн удирдлагууд, Гандангийн лам нар болон нутгийн иргэд оролцож, гахай жилдээ эрүүл саруул, энх тунх, юу санасан есөн цагаан хүсэл нь биелж явахыг бэлгэдэн сүүн цацал өргөсөн байна.

Хөвсгөл аймаг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш зам тээврийн осол, хэрэг нэмэгдэж Тосонцэнгэл, Мөрөн сумын хоорондох хатуу хучилттай замд 10 гаруй иргэн авто ослын улмаас амь насаа алджээ.

Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвөөс  энэ өдөр нутгийн зон олон ээжүүдтэй нэгдэн алтан шар зам өлзийтэй байхыг бэлгэдэн “Сүүн цацал” өргөх арга хэмжээг зохион байгуулдаг уламжлал тогтсон байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж