Р.Уэстбрүүк NBA-ы 51 жилийн амжилтыг эвдлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Р.Уэстбрүүк NBA-ы 51 жилийн амжилтыг эвдлээ

Р.Уэстбрүүк NBA-ы 51 жилийн амжилтыг эвдлээ

Өчигдөр Оклахома Сити Тандер баг талбайдаа Портлэнд Трэйл Блэйзерс багийг хүлээн авч, 120-111 харьцаатай буулгаж авсан. Энэ тоглолт NBА-ы түүхэнд үлдэхүйц тоглолт болсон юм.

Оклахома Сити Тандер багийн Р.Уэстбрүүк болон П.Жорж нар хоюулаа трипл-дабль хийхдээ хоюулаа 20+ оноо авсан. Р.Уэстбрүүк 21 оноо, 14 самбар, 11 дамжуулалт өгсөн бол П.Жорж 47 оноо, 12 самбар, 10 дамжуулалт өгч хоюулаа хамтдаа 68 оноо авсан. Энэ нь 1958 оноос хойш нэг багийн 2 тоглогч хамтдаа трипл-дабль хийсэн 10 дахь багийн тоглогчид болсон бол хамгийн өндөр трипл-дабль хийсэн хослол, хоюулаа 20-иос дээш оноотой трипл-дабль хийсэн анхны тоглогчид болсон.

Мөн хамгаалагч Р.Уэстбрүүк сүүлийн 10 тоглолт дараалан трипл-дабль хийж 1968 онд У.Чемберлайны 9 тоглолт дараалан трипл-дабль хийж байсан 51 жилийн тэртээх амжилтыг эвдсэн байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж