Энэ оны гуравдугаар сараас өмнө Оросын томоохон музейнүүд, тэр дундаа Пушкины нэрэмжит Уран зургийн музей, Эрмитаж, Оросын музей зэрэгт шалгалт хийнэ хэмээн ОХУ-ын Соёлын яамны Хэвлэлийн алба мэдээллээ. Эхний ээлжинд томоохон музейнүүдийг шалгах бөгөөд энэ ондоо багтан бусад музейнүүдийн үзмэрийн хадгалалт, хамгаалалтыг шалгах юм.
Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Третьяковын галерейгаас гэгээн цагаан өдөр хананд өлгөөтэй зургийг хуулж аван гарч одсон тохиолдол гарсан. Үзэсгэлэнгийн танхимд өлгөөтэй байсан Архип Куинджигийн "Ай-Петри. Крым" зургийг хулгайлсан бөгөөд зургийг маргааш өдөр нь Москва хавийн Одинцово хавиас хулгайчийг баривчлан саатуулж, зургийг буцаан авсан.
Олон нийтийн санаа бодлыг тандах Бүх холбоотын төвийн судалгаагаар гурван хүний хоёр нь музейнүүдийн хамгаалалт сул гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ