Минин, Пожарский нарын хөшөөг шинэчлэн засварлана

Хуучирсан мэдээ: 2019.02.14-нд нийтлэгдсэн

Минин, Пожарский нарын хөшөөг шинэчлэн засварлана

Минин, Пожарский нарын хөшөөг шинэчлэн засварлана

Москва хотын Улаан талбай дээр байдаг Минин, Пожарский нарын хөшөөг сэргээн засварлах гэж байгаа бөгөөд шинэчилсэн загвар ирэх дөрөвдүгээр сард бэлэн болно хэмээн Түүхийн музейн захирал Алексей Левыкин РИА Новости агентлагт хэллээ.

Хөшөөг шинэчлэх ажилд зориулан Түүхийн музей ард иргэдээс хандив босгох аян зарласан бөгөөд музейн тооцоогоор 46 сая рубль шаардлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар 5 сая рубль хандиваар цуглараад байгааг Алексей Левыкин онцолжээ.

Шинэчилсэн загварыг Соёлын яамны Арга зүйн зөвлөл батлахаас гадна ард иргэдээр загварын төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Хандив цуглуулах аяныг үргэлжлүүлсээр байх болно хэмээн Алексей Левыкин хэлсэн байна.

Минин, Пожарскийн нарын хөшөөг 200 жилийн өмнө бүтээсэн бөгөөд 1612 онд гадаадын эзлэн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулсан түүхэн үйл явдалд зориулан босгосон. Тухайн үедээ хөшөөг ард олны хандивын мөнгөөр босгосон учраас энэ удаад ч гэсэн иргэдийн хандиваар шинэчлэх нь утга учиртай байгааг Түүхийн музейнхэн онцолж байгаа юм. Хөшөөг 2016 оны сүүлээр Түүхийн музейн мэдэлд шилжүүлсэн юм. Музей хөшөөг хүлээн авсны дараа шинжээчдээр дүгнэлт гаргуулсан бөгөөд шинэчлэн засварлахаас өөр аргагүй гэсэн дүгнэлт гарч ийнхүү шинэчлэх гэж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж